Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/burro4-900x485.jpg

Венесуэлийн хоёр гал сөнөөгч тус улсын ерөнхийлөгч Николас Мадурог илжигтэй зүйрлэсэн бичлэг хийж, сошиал сүлжээнд тараасныхаа төлөө 20 жилийн ял сонсохоор болжээ. Энэ талаар The Independent сонинд мэдээлсэн байна.

41 настай Рикардо Прието, 45 настай Карлос Варон нарыг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Венесуэлийн цэргийн сөрөг тагнуулын албаныхан ажлын байрнаас нь баривчлан авч явжээ. The Independent сонины мэдээлж байгаагаар уг видео бичлэгийг хийсэн тэдгээр залуучууд үүнийг зүгээр наргиа байсан хэмээн мэдэгдэж байгаа ч тэдэнд Венесуэлийн шүүхээс маш хатуу ял оноох нь тодорхой болсон байна. Тэдний хийсэн уг видео бичлэгт “Оройн мэнд! Энэ бол ерөнхийлөгч Мадуро байна. Тэрээр өвс хэр сайн ургасныг шалгаж байна” гэх зэргээр дуу оруулсан байжээ. Гэвч өнгөрсөн ням гаригт шүүгч Карлос Маркес дээрх хоёр гал сөнөөгчид өш хонзонгийн хэргээр ял тулгах шийдвэр гаргасан талаар тус улсын “360” телевизээс мэдээлсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх