etoim.mn
photos/5b3774fcb65d2.jpeg

Афганистанд засгийн газрын цэргүүд болон хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний босогчдын хооронд мөргөлдөөн болж байгаа бөгөөд уг мөргөлдөөнөөс болж цагдаагийн 15 алба хаагч амиа алдлаа гэж Синхуа агентлаг  мэдээлжээ. Энэхүү мөргөлдөөн урьд нь хөдөө аж ахуйн бүс нутгуудад томоохон газар нутгийг хамарсан бөгөөд тус улсын нутаг дэвсгэрт террорист “Лалын улс” бүлэглэлүүдийн нөлөө нэмэгдсэн байна. Тиймээс Афганистаны Батлан хамгаалах болон аюулгүй байдлын үндэсний хүчин терроризмтой тэмцэх хамтарсан ажиллагааг орон даяар явуулж байгаа юм байна. 

Мөн Синьхуа агентлагийн мэдээлснээр, бас нэгэн халдлагыг ням гарагаас даваа гарагт шилжих шөнө Фарах мужийн шалган нэвтрүүлэх цэгт үйлджээ. Талибуудын халдлагын улмаас арван цагдаа амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болсон байна. Мөн босогчид зэвсэг булаан авсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх