Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/DDGGWtQgrcvoYD2410.jpg

АНУ-ын Цагаан ордны тэргүүн Дональд Трамп өнгөрсөн хугацаанд БНХАУ-тай хийсэн худалдаанаас амеркчууд хэтэрхий ихийг алдсан. Тиймээс Бээжингийн 200 тэрбум ам.долларын дүнтэй импортын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ноогдуулах болсоноо мэдэгдэж байсан.

Тэгвэл энэ татвар авах шийдвэрийг 2018 оны есдүгээр сарын 24-ний өдрөөс эхэлж хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ талаар “Ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх уг хориг арга хэмжээ нь уналтад орсон АНУ-ын эдийн засгийг шинэ түвшинд авчрах болно” гэж  Ерөнхийлөгч Трамп мэдэгджээ.

Өмнө нь Трампын Засаг өнгөрсөн долоо, наймдугаар саруудад 50 тэрбум ам.долларын үнэтэй Хятадын бараа бүтээгдэхүүнд 25 хувь хүртлэх импортын татвар ноогдуулж байсан. Хэдийгээр улс төрийн хувьд тогтвортой харилцаатай ч хоёр улс эдийн засгийн гол хөшүүрэг болсон худалдааны асуудал дээр тохиролцоонд хүрч, буулт хийхгүй байгаа нь олон улсад ихээхэн түгшүүр үүсгээд байна. Трампын энэ шийдвэрт Бээжингийн эрх баригчид Вашингтоны шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлээд тун удахгүй ижилхэн аргаар цохиолт өгөхөө албан ёсоор мэдэгджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх