etoim.mn
photos/7b0d3a2fb69ea6b4ee85e6345911d0a3.jpg

Энэ сарын 18-20-ний өдрүүдэд албан ёсны уулзалт хийх талаар өмнөд солонгосын “Yonhap” агентлаг мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Пхеньянд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар албан ёсоор уулзаж байна. Энэ удаагийн уулзалтаар хоёр Солонгосын цаашдын хамтын харилцааг тодорхойлох чухал уулзалт болно хэмээн хоёр тал ихэд найдаж байгаагаа илэрхийлжээ. 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нь Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо анх удаагаа айлчилж байгаа бөгөөд Ким Жон Унтай цөмийн зэвсэггүй болгох талаар нухацтай хэлэлцэж шийдвэрт хүрэх мөн хоёр Солонгосын хил дээрх байрлах харуулын цэргийн тоог бууруулах саналын тухай хэлэлцэх төлөвлөөгөөтэй байгаа юм байна.

Айлчлалын багт Солонгосын  Samsung, Hyundai моторс, LG, Posco зэрэг групп, корпорацуудын  багтаж байгаа бөгөөд хэрэв цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээр эерэг үр дүнд хүрч Хойд Солонгост тавигдсан хориг цуцлагдах юм бол байж болох хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэхээр хийх зорилго дэвшүүлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх