Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Museu_Nacional_do_Brasil.jpg

Бразилийн үндэсний музей галд өртөн маш олон тооны үзмэрүүд шатаж  дэлхийн соёлын өвд нөхөж баршгүй гарз хохирол учирсан билээ. Эдгээр үнэт олдворуудыг дахин сэргээх ямар ч боломжгүй. Үүрд устаж үгүй болсон. Тэгвэл интернетийн танин мэдэхүйн толь бичиг болох Википедиа сайтаас Бразилын үндэсний музейд шатсан олдворуудын фото зургийг цуглуулах аяныг эхлүүлсэн байна. Тус сайт гал гарахаас өмнө Бразилын үндэсний музейд зочилж үзмэрүүдийн зургуудыг авсан байжээ.

Энэхүү дахин сэргээх ажилд National Geographic, ЮНЕСКО болон Францын Засгийн газар хамтран тус музейг үзэж сонирхсон  дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа иргэдэд хандан үзвэртэй хамт авхуулсан фото зурагнуудаа илгээхийг хүсчээ. Хэдийгээр муүейн цахим хувилбарыг бий болгохоор ажиллаж байгаа боловч ажлын багийнхан энгийн нэг фото зургийн үзмэрүүд хүмүүсийн анхаарлыг төдийлөн татаж чадна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм. Одоогийн байдлаар музейн үзмэрүүдийг архивлах ажил эд өрнөж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс өөрсдийн зургаа илгээсээр байгаа нь сайшаалитай.

Эргэн сануулахад өнгөрөгч есдүгээр сарын 2-ны өдөр Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод орших үндэсний музей галд шатсан хэрэг гарсан. Тус музей нь хоёр зуун жилийн арвин их түүхтэй бөгөөд Рио институт нэг шөнийн дотор галд шатаж үнсэн товрого болж хувирсан нь Бразил улсын хувьд гүн эмгэнэлтэй үйл явдал байсан юм. Нийтдээ галд музейн 20 сая гаруй зууны түүх өв соёлыг хадгалсан эдлэл хэрэгсэл, хувцас, динозаврын чулуужсан яс зэрэг үнэлж баршгүй олон зүйл устсан байна. Одоогоор мэргэжилтнүүд галын шалтгаан чухамдаа юу байсныг тодорхойлж чадаагүй л байгаа юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх