etoim.mn
photos/417013308.jpg

50 настай Трейси Бриттен  дөрвөн ихэр хүүхэд төрүүлэх гээд өдөр хоногийг тоолон сууна. Түүнийг Их    Британийн  хамгийн настай ээж болно гэж “Сан” сонинд бичжээ. Трейси Бриттен  25 долоо хоногийн өмнө Кипрт  үр шилжүүлэн суулгуулснаар  жирэмслэжээ. Харин түүний ураг 32 долоо хоного гүйцээхээр түүний хүүхдүүдийг  кесарево хагалгаагаар төрүүлэхээр болжээ. 

Бриттен болон түүний нөхөр Стивен нар одоогоор гурван охин, нэг хүүтэй бөгөөд найман ач, зээтэй  өнөр өтгөн айл гэнэ. 

Түүнийг настай хэрнээ хүүхэд төрүүлэх гэж байна гэсэн шүүмжлэл ихээ ргарсан бөгөөд тэрээр “Би нэг хүүхэд нэмж төрүүлэхийг жил бүр хүсдэг байсан. Хэдийгээр миний нас 50 дөхсөн хэдий ч,  ямар ч байсан хүүхэд төрүүлнэ гэж боддог байлаа” хүмүүс намайг шүүмжилж байгаад би санаа зовохгүй байгаа гэж шүүмжлэгч нарт хэлжээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн “Хүмүүс  юу л гэнэв, ярьж л байг. Тэд миний байдлыг мэдэхгүй байна. Тэд миний дөрвөн хөөрхөн хүүхдийг хараад, бодлоо өөрчлөх биз” гэсэн байна.

Трейси анхны нөхрөөсөө гурван хүүхэдтэй. Тэр  2003 онд нөхрөөсөө  салж, хоёр жилийн дараа Стивентэй учирч байжээ.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх