Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/USA-Brand-for-Mom-Intelligender-Boy-or-Girl-Gender-Prediction-Baby-Kit-Test-clear-result-in.jpg

Англи улсад жирэмсний эхэн үед хүүхдийн хүйсийг тодорхойлдог тестийг хэрэглэхийг хориглосон нэгэн сонирхолтой шийдвэр гарчээ. Хосууд энэ төрлийн тестийг хэрэглэснээр дауны синдромтой хүүхэд төрөх магадлал өндөр байгаагаас гадна зарим шашны урсгалаас шалтгаалан эцэг эхчүүд охин хүүхдээ голох тохиолдолууд гарчээ. Англид ургийг хүйсээр нь гадуурхаж үр хөндөлт хийлгэх нь хууль бус үйлдэлд тооцогддог байна.

Дэлхийн хаана ч ямар ч эмэгтэй жирэмсний дунд үе буюу 16-20 долоо хоногтойд хэт авиан шинжилгээгээр ургийнхаа хүйсийг тодорхойлуулах боломжтой. Зайлшгүй тохиолдолд  жирэмсний эхэн үед Их Британийн Үндэсний Эрүүл Мэндийн Төвөөс эцэг эхээс нь цус болон хэт авиан шинжилгээ авч ургийн гажгийг тодорхойлдог. Тус төвөөс шалгалт явуулсны үр дүнд хувийн эмнэлгүүдэд  ийм тест 150-200 еврогоор зарж, өөр хэд хэдэн вэбсайт дээрх тестийг онлайнаар 170 орчим еврогоор зарж байсныг илрүүлсэн байна. Мөн шуудангаар дусал цусаа явуулахад цуснаас нь шинжилгээ авч хариуг нь гэрт нь шуудангаар хүргэдэг үйлчилгээ ч байдаг гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх