Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15371489075b9f07eb7542c.jpg

Монголын бяцхан сэлэмчид энэ амралтын өдрүүдээр болох 6 дахь удаагийн Азийн цомын тэмцээнд оролцож байна. Монголын таван тамирчин, дасгалжуулагч багш Л.Шинэтулгын хамт Хонгконгыг зорьсон ба эхний гараанаасаа өндөр амжилт гаргаж байгаа нь бахархууштай.

Азийн цомын тэмцээний охидын 12 хүртэлх насны ангилалд (U12) Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт клубын тамирчин Т.Эзэнболор аварга болжээ.  Тэрбээр шигшээ тулаанд Тайваний охинг 15-10-аар яллаа. Шигшээ тулаанд хүрэх замдаа Хонконг, Филиппин, Тайваний охидыг ялсан юм.

12 насны охидын ангилал.

1.      Монгол ( Т.Эзэнболор, "Хангарьд" клуб)

2.       Тайвань

3.      Хонконг

4.      Сингапур

Багийн бүрэлдэхүүн: Л.Шинэтулга (Хангарьд клуб), Б.Гандөл (Дуэль клуб), Т.Эзэнболор (Хангарьд клуб), Б.Батзориг (Дуэль клуб), Т.Амин-Эрдэнэ (Дуэль клуб), Б.Энхмэнд (Хангарьд клуб)

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх