etoim.mn
photos/afric.jpg

Америкийн Gallup хүрээлэнгийн социологчид нэгэн сонирхолтой судалгааг явуулаад сүүлийн 10 жилийн дотор дэлхий даяар таагүй, аз жаргалгүй байгаа хүмүүсийн хувь 30-д хүрсэн болохыг мэджээ. Энэ үзүүлэлт арван жилийн өмнө  24 хувьтай тэнцэж байсан байна. Жил ирэх бүр энэ үзүүлэлт өсөж байгаад судлаачид ихээхэн харамсаж байгаа бөгөөд дэлхийн хүн ам элдэв сэтгэлийн хямрал, цочрол, гунихрал, айдас түгшүүрт автах явдал нэмэгдэж байгаа нь тэдний санааг ихээхэн зовоож байна гэж мэдээлжээ. Судалгаанд хамрагдсан 146 улс, орноос хамгийн аз жаргалгүй хүмүүсээр Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын ард иргэд тодорсон байна.

Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын ард иргэдийн 61 хувь нь өөрсдийгөө аз жаргалгүй амьдарч байна гэсэн бодолтой байжээ. Харин Иракийн хүн амын 59, Өмнөд Суданы ард иргэдийн 55 хувь нь өөрсдийгөө азгүй амьтадын тоонд зүй ёсоор орох ёстой гэцгээжээ. Харин Латин Америкийн оршин суугчид хамгийн өөдрөг үзэлтэй байсан бөгөөд Парагвай, Колумби, Сальвадор улсын хүмүүс дуу нэгтэйгээр өөрсдийгөө аз жаргалтай хүмүүс гэж нэрлэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх