etoim.mn
photos/MW-GP740_syria0_20180909195057_ZH.jpg

Израил улсын батлан хамгаалах хүчин Сиритэй залгаа хил орчмынхоо бүс нутагт үзүүлж байсан хүмүүнлэгийн тусламжаа зогсоожээ. Энэ талаар “Times of Israel”-д Сирийн өмнөд хэсэг Засгийн газрын цэргүүдийн хяналтад эргэн орсны дараа Израиль улс тусламжаа зогсоох шийдвэр гаргасан гэжээ.

Израиль улс анх 2013 оноос Сири рүү 1.7 мянган тонн хүнсний бүтээгдэхүүн, 1.1 сая литр түлш нийлүүлж байжээ.

Олон улсын ажиглагчид Сирийн нөхцөл байдал харьцангуй сайжирч, дайн тулаан дуусахад тун ойрхон байна гэж үзэж байгаа бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн форумын үеэр Хятадын дарга Си Жинпинтэй уулзахдаа олон улсад хандан Сирийг сэргээн босгох ажлыг эхлүүлэх хэрэгтэй байгааг хэлж байсан юм. Мөн Сирид хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай байгааг Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлж байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх