Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/vladimir-putin1-gty-mem-180628_hpMain_12x5_992.jpg

Аль ч улсын ямар ч засаглалын үед тэтгэвэрт гарах насныхан ажлаас нэгэнт халагдчихвал дахин ажил олж хийх боломж тэр бүр олддоггүй. Тэднийг энэ эрсдэлээс хамгаалах зорилгоор ОХУ-ын төрийн ДУМ шинэ хуулийн төслийг хэлэлцэхээр болсон байна. Энэ хуулинд тэтгэвэрт гарахад  тав хүртэлх жил дутуу байгаа ажилтан албан хаагчид хамрагдах бөгөөд хэрэв албан тушаалтан хууль зөрчсөн бол  200 хүртэлх мянган рублиэр торгох, жил хагасын орлогыг хураах буюу 360 цаг албадан хөдөлмөр эрхлүүлэх шийтгэл хүлээлгэхээр заажээ.  

ОХУ тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийж байгаа. Энэ өөрчлөлтөөр тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа юм байна. Хэдийгээр энэ нь  олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байгаа ч В.Путин ахмад настай ажилтнуудыг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх замаар тэтгэврийн шинэчлэлээ урагшлуулах зорилготой гэдэг нь уг хуулиас тодорхой харагдаж байгаа талаар хойд хөршийн хэвлэлүүдэд бичиж эхэлсэн байна. 

ОХУ-ын иргэдийн тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 65, эмэгтэй 60 болгох хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг Төрийн Дум энэ оны долдугаар сард хийсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх