etoim.mn
photos/20891-d34d4a91-432f-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg

Өмнөд Солонгосын Тэгү хотын захиргаа жил бүрийн Чусок буюу үндэсний их баяраа тэмдэглэхийн өмнөхөн нэргүй иргэнээс ачааны машин дүүрэн цагаан будаа хүлээж аваад 16 дахь жилтэйгээ злгож байна.    

   Энэхүү нууцлаг эрхэм өөрийн жинхэнэ нэрээ нууцлан өөрийгөө Китари хэмээн нэрлэж энэ жил уламжлал ёсоороо 10 кг-аар савласан 2000 уут цагаан будаа болон 1200 хайрцаг гоймон илгээж, өрхийн орлого багатай айл өрхүүдэд болон ганцаараа амьдардаг өднөр настнуудад бэлэглэхийг хүссэн байна.

    Тэрээр эхэндээ 2003 онд 20 кг-аар савласан 20 уут цагаан будааг хандивлаж байсан бөгөөд жил ирэх тусам хандивын хэмжээ нэмэгдсээр сүүлийн жилүүдэд ачааны машин дүүрэн будаа хандивладаг болжээ.

    Тэгү хотын захиргаа нь нэрээ хэлэхийг хүсдэггүй сайн санаат иргэн 16 жилийн турш 700 сая воноор үнэлэгдэх будаа хандивласан  тооцоо гэсэн тооцоо гаргасан бөгөөд  монгол мөнгөөр тооцвол 1 тэрбум 400 сая орчим төгрөг болох юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх