etoim.mn
photos/8855545_b.jpg

Дэлхийн улс түмнүүдийн соёлын харилцааг хөгжүүлэх, славян ард түмний түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшинд кино урлагийг хөгжүүлэх зорилго бүхий Олон улсын телевиз, киноны “Славянски приказки” 6 дугаар  наадам Софи хотод 2018 оны 9 дүгээр сарын 07-10-нд зохион байгуулагдав.

Кино наадамд 20 орчим орны кино найруулагчдын 120 гаруй баримтат болон уран сайхны кино оролцсоноос тэргүүн шагналыг Болгарын найруулагч Ангел Бончевийн “Аврагч эмч” баримтат кино хүртэж, манай найруулагч Б.Баярын “Рашаан хад” баримтат кино наадмын “Алтан сарнай” тусгай шагнал хүртэв.

Найруулагч Б.Баяр кино наадмын үйл ажиллагаанд оролцоход ЭСЯ-ны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх