etoim.mn
photos/364hohimagestyc.jpg

Хүнсний ба хортой мөөгийг хэрхэн таниж хэрэглэх тухай НЭМҮТ-өөс гаргасан зөвлөмжийг хүргэж байна. ХОРТОЙ МӨӨГИЙГ ХЭРХЭН ТАНИХ вэ?

Хортой мөөгний үндэс уут хэлбэртэй, шилбэ харьцангуй нарийхан, шилбэндээ мэдэгдэм үе мэт салбантай, малгайн дээд гадаргууд өөр өнгийн толботой, найрлага бүтцэндээ антибиотик бодис их хэмжээгээр агуулдаг тул бараг өтдөггүйн дээр эвгүй үнэртэй байдаг. Мөн хортой мөөгийг хагалж наранд тавихад хэсэг хугацааны дараа өнгө нь хувирч эхэлдэг. Эсвэл хортой мөөг чанасан уусмалд мөнгөн халбага хийж үзэхэд харладаг шинж чанараар нь бас таньж болно. Мөөг хөгшрөхөд түүнд агуулагдаж буй бодисууд задарч эхэлдэг учир удаан хадгалсан хүнсний мөөгөнд нь ч хордож болох талтай. Мөн давсалсан, цуутай мөөг хадгалсан савнаас, эсвэл мөөгийг буруу боловсруулсан зэргээс хордож болно.

ХОРТОЙ МӨӨГНИЙ АНГИЛАЛ

Хоол боловсруулах эрхтнийг хордуулдаг мөөгний хордлого цагийн дотор илэрч, долоо хоног хүртэл үргэлжлэх бөгөөд сул биетэй хүнийг үхэлд хүргэх аюултай. Мэдрэлийн системд нөлөөлдөг хортой мөөг идвэл тэр дорхноо мэдрэгдэж инээх, уйлах, хий юм харах, ухаан алдаж унах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Хор нь цусны сийвэнд нөлөөлдөг мөөг бас бий. Ийм мөөгний хордлого тэр дорхноо илэрдэггүй учраас маш аюултай.

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

  • Мөөгийг хөрснөөс үндсээр  нь сугалахгүйгээр цаас зүсэгчээр огтолж авбал дараа жил нь дахин ургадгийг бүү мартаарай.
  • Ойгоос мөөг түүхдээ хортой эсэхийг нь сайн нягтлаарай.
  • Бүтнээр нь хатаавал голдоо өтчихдөг учир мөөгийг нарийн зүсэж, хэлхэж хатаагаарай.   
  • Мөөгийг хатаахын өмнө шороо, тоос, өвс, ургамлаас нь сайтар цэвэрлэж бөх утсанд хэлхэн өлгөж хатаана.  Цэвэрлэхдээ хуурай даавуугаар арчина, угаахгүй

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх