Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/41642482_341214406422745_403873367028924416_n.jpg

Их Бритнаний эрдэмтэд өсвөр үеийн хүүхдүүд тэр дундаа охидууд эмийн төрөлд ихээхэн хордож байгаа талаар мэдээлжээ.

Тэдний үзэж байгаагаар: Охид сургуулийн орчинд болон сошиалд хэт гадуурхагдах  эсвэл гадуурхагдхаас айх мөн бүтэлгүй хайр дурлалаас болж өөрсдийгөө тайвшруулах зорилгоор эм уун түүндээ хордож байна.  Үүнээс гадна сургуулийн эмч нарын хүүхдүүдэд өгч байгаа эмийн хуудсууд болон айл бүрт байдаг эмнийн хайрцган дахь энгийн найрлагатай эмнүүдийг жоргүйгээр хэрэглэхээс үүдэлтэй гэжээ.

Арав гаруй насны охидын шүүгээнд парацетамол болон түр хугацаанд мансууруулах үйлчилгээтэй эмнүүд энгийн хэрэглээ мэт байх нь аюулын харанга дэлдэж байгаа юм.  

Хамгийн энгийн жишээ дурдахад түргэн тусламжид хандсан хүүхдүүдийн ердөө 7,5%  ямар нэг осол аваарт орсон бол хордлогын тохиолдол 77-91% -ийг эзэлж байна. Үүнээс санаатайгаар хорсон тохиолдлоос илүүтэйгээр хурдан тайвшрах зориолгоор  2-3 эм ар араас нь ууж  хордсон тохиолдлууд олон байжээ.

Энэ мэтийн эмэнд хордсон тохиолдлуудыг 1998 оныхтой харьцуулахад 5 дахин их гэсэн үзүүлэлт гарчээ. Тиймээс мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хандан гадуур хялбархан худалдан авч болох өвчин намдаах найрлагатай эмүүдийг хүүхдүүдээсээ хол байлгахыг зөвлөжээ. 

Хэдийгээр эмэнд мансуурах тохиолдол нэмэгдэж байгаа ч Их Британийн Засгийн газраас одоогоор ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх