Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/deggv-600x345.jpg

БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятадыг танин мэдэх” соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд “Дэггүй аав” олон ангит уран сайхны киног Монгол Улсад нэвтрүүлэх ёслол Туушин зочид буудалд боллоо. БНХАУ-ын дарга Си Жинпин Монгол Улсад 2014 оны 8 дугаар сард айчлал хийх үед хоёр орны төрийн тэргүүн “БНХАУ, Монгол Улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулж хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг баталсан.

Уг тунхаглалын дагуу БНХАУ-ын Монгол Улсад 5 жилийн хугацаанд 25  олон ангит уран сайхны кино нийлүүлэх болсон юм. Энэ хүрээнд “Дэггүй аав” олон ангит уран сайхны киног Монгол Улсын “UBS”, “ТВ2” телевизийн сувгаар энэ сарын 03-наас гарч эхлээд буй юм. БНХАУ-ын алдарт жүжигчин Сүн Даньдань, Ни Дахүн нарын тоглосон энэхүү гэр бүлийн инээдмийн кино нийт 40 ангитай аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх