Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e3eb6e_plane_ilness_x974.jpg

Өчигдөр АНЭУ-ын Дубай хотоос нисээд Нью Йорк хотод газардсан Emirates компанийн ээлжит нислэгийн 100 орчим зорчигчийн бие муудсанаас нисэх онгоцыг хөл хорионд оруулах шийдвэр гаргажээ.

203 дугаартай нислэгийн уг онгоц 500 гаруй зорчигчтой ирээд Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудалд Лхагва гарагийн өглөө газардсан байна.

Нислэгийн талбайд байрлуулсан онгоцонд эмнэлгийн ажилтнууд нэвтэрч, зорчигч бүрийн биед эрүүл мэндийн шинжилгээ үзлэг хийж байгаа ажээ.

Энэхүү үйл явдлын талаар АНУ­-ын ерөнхийлөгчид цаг тутамд мэдээлж байгаагаа Цагаан ордон мэдэгдсэн байна. Нийтдээ 100 орчим зорчигчоос ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тухай Халдварт Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Төв мэдээлжээ.

Зорчигчдын дотор яваа 1990-ээд оны рэппер Ванилла Айс нисэх онгоцны гадна олон тооны эмнэлгийн болон цагдаагийн машинууд цуглараад байгааг твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Тэр “Доод давхарт 100 орчим хүн өвдсөн бололтой. Азаар би дээд давхарт сууж байна. Энэ бол давхар суудалтай А380 онгоц” хэмээн бичжээ.

Үзлэг шалгалтын үр дүнд нийт 10 хүн, тэдгээрийн дотор 3 зорчигч, 7 нисэх багийн гишүүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Өвчлөлийн учир шалтгааныг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн ба биед нь өөрчлөлт гараагүй бусад зорчигчдод онгоцноос бууж, аялалаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тухай эрх баригчид мэдээлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх