Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/40912885_239936963309077_4500094693538791424_n.jpg

"Хятад- Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүд" Улаанбаатар хотод зохиогдож байна. Энэ хүрээнд Тэнгис кино театртай хамтран "Хятадын кино өдрүүд"-ийг энэ сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Арга арга хэмжээний үеээр 10 уран сайхны кино гарах бөгөөд бүх кино Монгол хэл дээр гарна гэдгээрээ онцлог юм. Кино тус бүр 5000 төгрөгний тасалбартай бол эдгээр кинонууд нь Тэнгис кино театрын 4-р танхимаар үзэгчдийн хүртээл болж байна.

Эхний өдөр буюу 09 сарын 04-ны 19:00-с "Их Шанхай", 20.00 цагаас "Бээжин Сиэлийн хайр" кино гарсан ба нээлтийн үзвэрүүд үнэгүй байсан ба үүнээс хойш үзвэрүүд 5000 төгрөгний үнэтэй.

09 сарын 05-ны өдөр: 19:00 цагаас "Тансан Ламын Үлгэр", 21:30 минутаас "Надтай гэрлээч"

09 сарын 06-ны өдөр : 19:00 цагаас "Багштан", 21:30 минутаас" Их хотын хайр"

09 сарын 07-ны өдөр: 15:00 "Шулам дарсан Үлгэр", 19:00 "Хайр нэхсэн зүүд"

09 сарын 08-ны өдөр : 15:00 " Шидэт Бийрт зураач хүү" 19:00 "Хүн загас" ... кинонууд тус тус гарах юм байна. 

Эдгээр кинонууд нь “Тэнгис”, “Гэгээнтэн”, “Соёмбо" театруудад гарч байгаа юм. 

Бүх насныханд зориулсан олон жанрын кино гарч байгаа учраас кино урлагт хайртай, хятад кино үзэх дуртай хүн бүрийг урьж байна.Үзэгч та Хятадын кино өдрүүд арга хэмжээг зорьж гэр бүл, найз нөхдөөрөө нэгэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх