etoim.mn
photos/40943273_1052552808237900_6694165920517980160_n.jpg

Хятад орныг танин мэдэх-Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүд гуравдах өдрөө үргэлжилж байна. Өчигдөр /2018.09.05/ Монголын хүүхдийн төв номын санд “Нахиа” Хятад Монголын ном хэвлэл солилцооны төсөл-номын үзэсгэлэн дэлгэгдэж байна. Номын үзэсгэлэн энэ сарын 5-7-ны өдрүүдэд Монголын хүүхдийн төв номын санд болох юм.

Номын үзэсгэлэнд Хятад, Монгол, Өвөр Монголын зохиолч нарын хүүхдийн ном болон үлгэр, домгийн нийт 130 гаруй ном дэлгэгдэж байна.  

"Нахиа" хөтөлбөр нь 2015 оноос эхэлж хэрэгжсэн бөгөөд 3 дахь удаагийн ном бэлэглэх өдөрлөгт Шэнь Ши Си зохиолчийн шилдэг бүтээлүүд болох "дундад Улсын одоо үеийн амьны үлгэр" 10 цуврал номыг бэлэглэжээ. Эдгээр үлгэрт амьтдын элдэв сонин хачин, сургамжтай үйл явдлаар  дамжуулан уншигч хүүхэд багачуудад ухаарал хайрлах юм. Мөн хүн байхын утга учир ойлгуулна гэдэгт итгэлтэй байгааг үзэсгэлэнгийн нээлтэд оролцосн албаныхан онцолсон юм. 

Эдгээр номын дээжсийг Монгол улсын үндэсний төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Хотйн нийтийн төв намын сан, Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө болон Архангай, Төв, Дорнод, Өмнөговь, Говьсүмбэр, Булган, орхон, Дорноговь, Ховд, Увс, Хөвсгөл, Баян-Өлгий, Сүхбаатар аймгуудын сумдын соёлын төвүүдийн эрхлэгчдэд гардуулан өгсөн юм. 

Сурвалжилсан: М.Ану, Б.Ариунсарнай 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.229.122.240]

2018-09-07 21:05:37