Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180905_105639.jpg

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хятадын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Монгол Хятад улсууд нь улс төр болон нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллаж ирсэн бөгөөд тэр дундаа соёл, хүмүүнлэгийн салбарт онцгой анхаарч ирсний нэг илрэл нь “соёлын өдрүүд” арга хэмжээ юм. Энэ жил хувьд Өвөр Монголын соёл, аялал жуулчлалыг сурталчлан таниулах хүрээнд арга хэмжээнүүд зохион байгуулаж байна.

Өнөөдөр өглөө Монголын уран зургийн галерейд “Хятад орныг танин мэдэхүй – Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэд ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юинганг, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд газрын дарга Лин Лиг,  БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шин Хайминг болон УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Д.Цогзолмаа нарын албаны хүмүүс оролцлоо. 

Уг арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёлтой танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгахад чиглэж байгаа юм. 

Тав хоногийн турш үргэлжлэх соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд үзэсгэлэн, уран сайхны тоглолт, кино өдөрлөг, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношлогоо, тэмцээн уралдаан зэрэг өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэх 11 цогц арга хэмжээг зохион байгуулах юм байна. БНХАУ-ын соёлын өдрүүд Монгол Улсад жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа соёлын өдрүүдийг аялал жуулчлалтай хослуулж хийж байгаагаараа онцлогтой гэдгийг нээлтэд оролцсон албаны хүмүүс онцоллоо. 

Энэ сарын 8-ныг дуустал Монголын уран зургийн галерейд Хятадыг ядуурлаас ангижруулсан амжилтын үндэс, Үзэсгэлэнт сайхан Хятад орныг зураглая, Биет бус соёлын өвийн үзэсгэлэн, Инноваци бидний ирээдүйг хөтөлнө зэрэг үзэсгэлэн дэлгэгдэж байна. 

- Хятадыг ядуурлаас ангижруулсан амжилтын үндэс үзэсгэлэнгийн хэсгээс... 

- Биет бус соёлын өвийн үзэсгэлэнгийн хэсгээс... 

- Түүнлэн энэ үеэр Монголын уран зургийн галерейд бүтэн өдрийн туршид Өвөр Монголын эмч нар эрүүл мэндийн үзлэг оношлогоог үнэ төлбөргүй хийх юм байна.

- Инноваци бидний ирээдүйг хөтөлнө үзэсгэлэнд орчин үеийн техник технологийн төлөөлөл болсон автомат робот болон бусад төрлийн инновацийн бүтээлээс дэлгэжээ 

Энд нэмэхэд есдүгээр сарын 4-нөөс Хятадын кино өдрүүд соёлын арга хэмжээ эхэлсэн бөгөөд энэ арга хэмжээ нь Улаанбаатар хотын кино театруудад зохион байгуулж байгаа гэдгийг онцолж байна. 

Мөн соёл, спортын хамтын ажиллагааны хүрээнд Спортын төв ордонд Монгол, Хятадын залуусын сагсан бөмбөгийн найрсаг тоглолт болохоос гадна Новетел зочид буудалд “Өвөр Монголын хоолны амт” сэдэвт сонирхолтой өдөрлөг болох юм байна. Хятад, Өвөр Монголын олон нэр төрлийн хоолыг энэ өдөрлөгт ирснээр амтлах боломжтой юм.

Мөн хоёр орны хэвлэл мэдээллийн гуравдугаар форум, “Нахиа” Хятад, Монголын ном хэвлэл солилцооны төсөл, номын үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.

Сурвалжилсан: Б.Ариунсарнай 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх