Өчигдөр болсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр төр засгийн томилгоонд УИХ-ын гишүүн, аварга А.Сүхбат таагүй хандаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хувьд өөрийн намаа мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалтандаа хүрээгүй гэж үзжээ.
Тэрбээр “Сайд нарыг дэвшүүлсэнтэй холбоотойгоор гадуур юу яригдаж, яаж шуугиж байгааг та нар анзаарсан уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт юу болчих нь энэ вэ. Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүллээ. Ингэснээрээ олон түмний итгэлийг алдлаа. Мэргэжлийн хүнийг сонго л доо. Салхи ч байхгүй, шинэчлэл ч байхгүй сонголт хийснээрээ МАН анхны ялагдлаа хүлээлээ" гэсэн юм.
Etoim.mn