etoim.mn
photos/59780a6833a0126072017112008.jpg

Давс хориглох хоолны дэглэм

Хоол судлаач мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ бол илүүдэл жингээ хаях хамгийн аюултай арга гэнэ. Энэ дэглэмийг бөөр болон ихээр хавагнуулдаг бусад өвчнөөр өвдсөн хүмүүст зориулан гаргаж байжээ. Харин эрүүл хүн давснаас татгалзах нь бие организмд натри дутагдаж, улмаар зүрх бөөрний өвчин үүсэх аюултай юм байна. Мэдээж энэ дэглэмийг барьснаар жин хасагдана, гэхдээ энэ нь шээс хөөх явцын үр дүн байдаг гэнэ.

Бага өөх тосны дэглэм

Аюулын түвшнээр нь энэ аргыг хоёрдугаар байранд оруулжээ. Энэ дэглэмийг барьснаар долоо хоногт гурав хүртэлх килограммаар турах боломжтой, гэхдээ үүнээс гарах үр дагаврыг тааварлахын аргагүй. Хоол хүнстэй хамт орж ирдэг тосны хүчлүүд нь бүхий л өөх тосонд уусах амин дэмүүдийг авах нөхцлийг бүрдүүлдэг юм байна.

Өөх тосыг бүрэн хорьсноор амин дэмийн дутагдалд орж, арьс, үсэнд муугаар нөлөөлдөг гэнэ. Түүнчлэн тосны хүчлийн хэмжээ өдрийн хоолны 20%-аас хэтрэхгүй бол зүрх, судсыг хамгаалдаг “сайн” холестерины түвшнийг огцом бууруулдаг юм байна.

Нэг төрлийн хүнсний дэглэм

Энэ дэглэмийг барьж байгаа үед олон хоногийн туршид нэг л ижил хүнсний бүтээгдэхүүн хэрэглэнэ. Гэтэл олон төрлийн хүнс хэрэглэхгүй үед хоол боловсруулах замын ажиллагаа, бодисын солилцоо алдагдах зэрэг бие махбодийн өөрчлөлтөөс гадна стресс үүсэх зэргээр сэтгэцийн хувьд тогтворгүй болдог юм байна.

Уургийн дэглэм

Будаа, ногоо, жимснээс татгалзаж тэдгээрийг загасны махаар сольсноор бөөрөнд ачаалал үүсгэн, чулуу үүсэх нөхцлийг бий болгодог. Нүүрс усгүйгээр хүний бие махбод тэсвэрлэх аргагүй гэж шинжээчид онцолж байна. Хятадад цаазын ял сонссон хоригдлуудыг дан махаар хооллодог нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш. Өмнө нь ингэж дан махаар хооллох шийтгэлийг хамгийн харгисд тооцдог байжээ.

Усны дэглэм

Энэ бол сарын туршид зөвхөн шингэн хүнс хэрэглэх дэглэм юм.  Ингэж хооллосноор хоол боловсруулах системд нөхөж баршгүй хохирол  учруулдаг гэж хоол судлаачид сануулж байна. Дан шингэн хүнсээр хооллосноор ходоод гэдэсний замын зарим хэсгүүд нарийсч, хатангиршах аюултай гэнэ.

Шоколадан дэглэм

Энэ дэглэм дээрх таван аргаасаа арай бага аюултай. Энэ дэглэмийг барьснаар хоёр килограмм орчим хасдаг бөгөөд 7-оос дээш хоног барих шаардлагатай гэнэ. Хоногт нэг хавтгай цэвэр шоколад мөн хар кофе хүссэнээрээ хэрэглэж болдог. Сөрөг нөлөө нь ходоод хорсох, байнга толгой өвдөх, сарын тэмдэг тасалдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх