etoim.mn
photos/444526c2d3dd7936big.jpg

Нэрс нь гүн хөх өнгөтэй сайхан амттай жимс бөгөөд манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутгаар элбэг ургадаг. Эрүүл мэндийн ач холбогдлоороо дэлхий дахинаа нэрлэгдсэн хамгийн чухал 10 хүнсний нэг юм. Хүнсэнд хэрэглэгдэх олон төрлийн жимснүүдээс нэрс нь хамгийн өндөр үйлчлэл бүхий антиоксидант агуулдаг ба энэ нь хүний биед маш хэрэгтэй чухал бодис юм. Бодисын солилцооны явцад хүний биед буруу исэлдэлт үүсдэг бөгөөд эдгээр буруу исэлдэлт нь хүний бие организмд хортойгоор нөлөөлдөг. Эдгээр буруу исэлдэлтүүдийг саармагжуулах үйлчилгээтэй бодисыг антиоксидант хэмээн нэрлэдэг. Хэдийчинээ хэмжээгээр биед үүссэн буруу исэлдэлтийг багасгаж чадна, төдий хэмжээгээр бид бие махбодоо хорт бодисоос хамгаалж , эрүүл чийрэг байж чадна. :) Alzheimer`s өвчин оюун ухаан самуурах болон сэтгэл санааны дарамтаас үүдэлтэй хорт исэлдэлтийн урвалаас тархины эд эсийг хамгаалах чадвар өндөр байгааг эрдэмтэд баталсан байна. Нэрс жимс нь оюун бодлын хүчинд тустай. Нэрс идэхэд оюуны төвлөрөл 20%-иар дээшилдэг болохыг бүр түүнийг хэрэглээд 5 цаг өнгөрөхөд ч төвлөрөл сайжирдаг болохыг тогтоожээ. Нэрсэнд флавонойд хэмээх бодис байдаг учраас тэдгээр нь тархины цусны эргэлтийг сайжруулах үр дүнтэй байдаг байна. Нэрс нь гүн хөх өнгөтэй байх тусмаа антиоксидант их байдаг. Түүнчлэн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй витамин В болон С-ээр маш баялаг учраас ханиад томуунаас сэргийлнэ. Мөн эслэг, цус төлжүүлэх үйлчилгээтэй марганец, витамин Е, рибофлавин их хэмжээгээр агуулсан байдаг. Одоогийн байдлаар нэрсийг хүний нүдний харааг хамгаалах, харах чадварыг дээшлүүлэх зорилгоор анагаах ухаанд түгээмэл хэрэглэж байна. Үүнээс өөр нүдэнд ашигтай жимс үгүй. Тиймээс энэ жимс нисгэгч, жолооч, програмистуудад маш их хэрэгтэй. Эдгээр мэргэжлийн хүмүүс нэрсийг зөвхөн зун, намар бу, өвөл хавар ч ихээр хэрэглэх хэрэгтэй. Нэрс нь хадгалалтын явцад өөрийн онцлог чанараа бараг алддаггүй сайн талтай. Нэрс нь нүдэнд цагаа унахаас сэргийлдэг маш олон төрлийн бодис агуулдаг. Тэрчлэн Дэлхийн 2-р дайны үед Английн хатан хааны цэргийн нисэх хүчнийхэн шөнийн нислэгт явах нисэгч нартаа нэрс өгдөг байсан сонирхолтой түүх бий. Чихрийн шижин өвчинтэй холбоотойгорр хараа муудах, судас бүдүүрэх өвчин, шулуун гэдэсний цус алдалт, бүдүүн гэдэсний шархлаа зэрэг өвчин эмгэгүүдийг анагаахад тустай. Нэрсээ хэрэглэх, хадгалах тухай   

Аливаа ургамлыг түүх цаг хугацаа гэж бий. Боловсорч гүйцсэн энэ л үед жимсийг түүснээр жимс өөрийн ач холбогдол, үр дүнгээ өгдөг. Жимсээ түүхдээ үргэлж байгаль дэлхийдээ талархаж байгаарай. Шинэхэн түүсэн нэрсийг гялгар уутанд хийгээд хөлдөөж хадгалах нь хамгийн зөв хадгалалт болно. Мөн түүнчлэн чанамал байдлаар бэлтгэж хадгалахад чанараа алддаггүй. Гэхдээ элдэв сахар, өтгөрүүлэгч оруулахгүйгээр шинэхэнээр нь хөлдөөж хадгалахыг миний хувьд илүүд үздэг.Зориулалтын хүнсний уутанд хэрэглээрэй.

Нэрс нь ходоодны хүчил нь багадсан өнгөц үрэвсэл, ялангуяа гэдэс эвгүйцэх, элэгний үрэвсэл, үе мөчний хэрэх, бөөрний чулуу, арьсны өвчнүүдийн үед сайн эм болдог. Үүний тулд хоёр аяга буцалсан усанд цайны халбагаар 3-4 удаа хийж 4-5 цаг тавьж хандлан аяганы дөрөвний нэгээр өдөрт 4-5 удаа ууна.

Хэрэв нүдний хараа муудаж буйгаа мэдэрвэл нэрс жимс түүж хөргөгчиндөө хадгалаад өдөрт 3-4 удаа хагас стаканыг идэх, зуны улиралд хүссэн хэмжээгээрээ хэрэглэхэд 2 сарын дараа үр дүнгээ өгөх болно.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.57.93.72]

2018-09-03 14:19:39