Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/59c71b55cfa5d24092017104125.png

Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилт удааширч байгаа энэ үед орон сууц худалдаж авах хүсэлтэй иргэд барилгын компанитай тохиролцон “Хувь лизинг”-ийг хийж байна.

Гэвч иргэд хувь лизингийн тухай мэдлэггүй учир барилгын компаниудтай гэрээ байгуулахдаа барилгын компанийн санал болгосон гэрээнд гарын үсэг зурж байна. Гэтэл шүүхийн шатанд маргаан үүсэхэд иргэдийн талд хэрэг шийдэгдэх нь хомс байдаг тухай Өмгөөллийн “Барристер Кастос” ХХН-ийн захирал Б.Батжаргал ярьж байна. 

Энэ тухай Өмгөөллийн “Барристер Кастос” ХХН-ийн захирал Б.Батжаргал-аас тодрууллаа. 

Сур: Хувь лизингээр орон сууцтай болох сонирхолтой иргэд цөөнгүй байдаг. Хувь лизингээр гэрээ байгуулахдаа иргэнд юунд анхаарах хэрэгтэй вэ?

Гэрээний нөхцлүүдээ харилцан тохиролцвол аль ч талдаа үр дүнтэй байх болно. Өөрөөр хэлбэл барилгын компани, иргэн харилцан тохиролцож гэрээнд тусгах эрх, үүргээ тодорхойлох хэрэгтэй. Иргэний хувьд барилгын компанитайгаа маш сайн зөвшилцөж, гэрээг байгуулахдаа өөрийнхөө эрх ашгийг хамгаалах, үүргээ хүлээх заалттаа тодорхой тусгуулах шаардлагатай. 

Харин барилгын компаниуд өөрийн эрх ашгаа өндөрт тавих, зээлийн хугацааг богино эсвэл хэт урт, гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж гэрээний нөхцөлдөө тусгах нь эргээд компанидаа сөрөг нөлөө дагуулдах магадлалтай. Тухайлбал “хувь лизинг”-ээр иргэдтэй гэрээ байгуулахдаа барилгын компаниуд иргэнд байрны гэрчилгээг өгдөггүй. Үүгээрээ тухайн байрыг компанийн өмч гэдгийг нотлох боловч маргаан үүсээд шүүхэд очвол гэрчилгээ нотлох баримт болохгүй жишээтэй. Мөн хувь лизингээр байртай болсон иргэн гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байхад компани хүч хэрэглэх боломжгүй. Хэрэв компани ямарваа нэгэн байдлаар хүч хэрэглэх юм “хүний эрх”-ийн зөрчил болж тухайн компани буруутан болно. Энэ төрлийн маргаан нь Иргэний хуулиар шийдэгдэг учир байрны гэрчилгээ нь нотолгоо болдоггүй. 

Сур: Хувь лизингээс илүүтэй барьсан орон сууцаа түрээслүүлэх сонирхол компаниудад их байдаг. Түрээсийн байрыг ямар хууль, эрх зүйн орчноор зохицуулдаг юм бэ? 

Түрээсийн гэрээг Иргэний тухай хууль, түүнийг дагаж мөрдөх дүрэм журмаар зохиуцуулдаг. Хамгийн гол нь түрээсийн гэрээг байгуулахдаа түрээслэгч, түрээслүүлэгч аль аль талдаа анхаарах хэрэгтэй. 

Нийгэмд түрээслүүлэгч удаан хугацаанд эзгүй байхад түрээслэгч иргэн ашиглалтын зардлаа төлөхгүй, байрыг эзэнгүй орхиж явах зэрэг тохиолдол гардаг. Харин түрээслүүлэгч нь иргэний дарамтлах, гэрээнд тусгаагүй өндөр төлбөр нэхэх зэргээр маргаан гардаг. Тиймээс түрээслэгч, түрээслүүлэгч бие биенээ хүндэтгэсэн, эрх үүргээ хувиарласан гэрээг тохиролцооны үндсэн дээрээс байгуулах хэрэгтэй. 

Сур: Интернетээс гэрээний загвар татаж аваад ганц хоёр зүйлийг нь өөрчлөөд манай гэрээ гэж тулгаж, шахах тохиолдол гардаг л даа. Гэрээг байгуулахдаа юуг анхаарах вэ? 

Гэрээг байгуулахдаа загвар, нөхцөл дээр нь анхаарах хэрэгтэй гэдэг нь интернетээс загвар татаж аваад өөрийнхөө эрх ашигт нийцүүлэхийг хэлэхгүй. Аль болох гэрээний чиглэлд мэргэшсэн хүн, албан байгууллагад хандаж өөрийнхөө эрхийг хангах, бусдын эрхийг хөндөхгүйгээр гэрээг байгуулдаг байх хэрэгтэй. 

Мөн талууд гэрээгээ заавал Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газарт бүртгүүлсэн байх ёстой. Хэрэв бүртгүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээ нь хүчингүйд тооцогдох юм. Энэ тохиолдолд түрээслэгч нь түрээслүүлэгчийн аль нь ч хохирсон бай хуулийн дагуу шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. 

Мөн түрээсийн гэрээний хугацаа дуусч, түрээслэгч нь байрыг суллаж өгөхгүй байхад түрээслүүлэгч дур мэдэн түрээслэгчийг хөөж гаргаж болохгүй. Хэрэв тохиолдолд түрээслүүлэгч өөрөө буруутан болно. 

Сур: Түрээслүүлэгчид өөрсдийн дураар гэрээг зохиочоод түүнийг иргэдэд гарын үсэг зурвал зур, больвол боль гэдэг. Энэ тохиолдолд иргэнд ямар арга байна?

Харилцан тохиролцох л хэрэгтэй. Мөн харилцан байгуулсан гэрээгээ заавал улсын бүртгэлд бүртгүүэх хэрэгтэйг санах ёстой. Үнэхээр түрээслүүлэгч нь гэрээгээ өөрчлөхгүй гэвэл өөрт сонголт хийж болно шүү дээ. 

Сур:  Нийтийн байр, жижиг жижиг хувийн түрээсийн байрууд энэхүү шаардлагын дагуу гэрээгээ байгуулах ёстой юу?

Тийм, хэрэв гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол тэр гэрээ хүчингүй, маргаан үүсгэсэн ч хуулийн дагуу шийдэж чадахгүй. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх