etoim.mn
photos/59a6291cc634730082017105524.jpg

 1.    10,000 долларын үнэтэй Хуа шувууны өд

Маоригийн удирдагчид Хуа шувууны өдийг чимэглэлдээ ашигладаг уламжлалтай гэнэ. Харин Хуа шувуу өдгөө устаж үгүй болсноор ийнхүү өд нь 10,000 $-аар үнэлэгдэж дэлхий дээрх хамгийн үнэтэй өд болсон аж.

2.    1 сая долларын үнэтэй гараж

Манхэттэн хотын төв байрны энэ гараж АНУ-ын зах зээлийн дундаж үнээс 6 дахин илүү үнээр худалдаалагдсан байна.

3.    1,6 сая долларын үнэтэй соронзон хөвөгч ор

Уг соронзон ор нь газраас хэдхэн метрийн өндөрт хөвдөг бөгөөд нэг тонн ачааг даах чадвартай гэнэ.

4.    3,2 сая долларын үнэтэй болор төгөлдөр хуур

Энэхүү болор төгөлдөр хуурыг 2008 онд Бээжингийн Олимпод зориулж урласан бөгөөд хувь хүн 3.2 сая доллараар худалдан авчээ.

5.    4,3 сая долларын үнэтэй гэрэл зураг

Rhein II хэмээх энэ зургийг 1999 онд Германы мэргэжлийн гэрэл зурагчин Андреас Гурски авсан байна. 2011 онд болсон дуудлага худалдаагаар 4.3 сая долларын үнэ хүрсэн нь хамгийн үнэтэй гэрэл зураг болжээ.

6.    10 сая долларын үнэтэй алтаар бүрсэн Bugatti Veyron машин

Энэхүү машиныг Ойрхи-Дорнодын тэрбумтны захиалгаар бүтээсэн гэнэ. Тэрбумтнуудын хэрэглээ гэж...

7.    12 сая долларын үнэтэй “Үхсэн аварга загас”

Тус бүтээл нь 1991 онд Английн уран бүтээлч Дамиен Хирстийн урласан бүтээл аж. “Tiger Shark” хэмээх аварга загасыг  формальдегид аргаар хадгалсан  бүтээл юм байна. Тус бүтээлийг нэр нь үл мэдэгдэх хегжлийн сангийн менежер худалдаж авсан гэнэ.

8.    16 сая долларын үнэтэй домайн хаяг

Insure.com хэмээх домайн хаяг нь дэлхийн хамгийн үнэтэй домайн хаяг аж. Тус хаяг одоо Калифорни дах Quinstreet маркетингийн газарт харьяалагддаг юм байна.

9.    25 сая долларын үнэтэй бугуйн цаг

Тус цаг нь 201 Каратын эрдэнийн чулуун бугуйн цаг бөгөөд эрдэнийн чулуун тансаг үнэт эдлэлүүдээрээ алдартай Chopard компанийн бүтээл юм байна.

10.    52 сая долларын үнэтэй Ferrari

1963 онд үйлдвэрлэсэн Ferrari GTO загварын тус машиныг Их Британийн нэр нь үл мэдэгдэх худалдан авагч 52 сая доллараар худалдан авснаар бүх цаг үеийн хамгийн үнэтэй машин болжээ.

11.     46 сая долларын үнэтэй бөгж

Graff pink 24 каратын алмазан шигтгээтэй бөгжийг Британийн тэрбумтан Лауренс дуудлага худалдаанаас 46 сая доллараар худалдан авсан байна.

12.     275 сая долларын үнэтэй уран зураг

“Хөзөр тоглогчид” нэртэй уран зургийг Францын зураач Поль Кезаннасын тосон будгаар зурсан юм. Зургийн нөгөө хувилбар нь 2011 онд Катарын хаант улсруу 300 сая доллараар зарагдаж байсан бөгөөд энэ нь хамгийн үнэтэй уран зургийн 2 дахь хувилбар юм.

13.     506 сая долларын үнэтэй харш Вилла Леополда

Тус харш нь Францын Рэвеарад орших бөгөөд Дэлхийн II дайны үед эмнэлгийн зориулалтаар ашиглагдаж байсан аж. Одоогийн байдлаар 506 сая доллараар үнэлэгдээд байгаа юм байна.

14.     Нэг тэрбум долларын үнэтэй барилга      

Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани эзэмшдэг тус барилгыг Антилиа гэдэг бөгөөд нийт 34 давхар,  газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай гэнэ. Мөн 160 машиныг нэг дор багтаах гаражтай юм байна.

15.     4,5 тэрбум долларын үнэтэй завь

Мэдээж, энэ бол энгийн нэг завь биш. Уг завийг “The History Supreme” хэмээн нэрлэдэг бөгөөд цэвэр алт болон цагаан алтаар хийсэн аж / гэдэг хэсгийг / суприм гэх нэртэй энэ завийг цэвэр алт болон цагаан алтаар бүтээжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх