etoim.mn
photos/59ec1ec89f05622102017123000.png

Өөрийн үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй, бусдад хэрцгийгээр нөлөөлүүлэхийн тулд хүчирхийлэл, аллага, дээрэм, мөнгө угаах, сүрдүүлэх зэрэг гэмт хэргийг маш өндөр зохион байгуулалттайгаар үйлддэг нууц байгууллагыг МАФИ гэж нэрлэдэг.

Орчин цагт тэдний талаарх ойлголт нийгэмд орж ирсэн хугацааг XIX зууны сүүлч үе гэж үздэг. Тухайн үед Италийн хуульч Филиппо Антонио Гвалтерио гэгч өөрийн нэгэн албан ёсны бичиг баримтандаа зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг "мафи" гэж нэрлэн тэмдэглэсэн байжээ. 

Мафия гэдэг нь MorteAlla Francia, Italia Anela гэсэн хэллэгийн эхний үсгүүд гэнэ. 1282.03.30-нд бүх Италийг хамарсан ард түмний бослого Сицилиэс эхэлсэн бөгөөд энэ үед "-Morte Alla Francia, Italia Anela" буюу "-Үхэцгээ Францчуудаа, Италид амьсгал хураа" гэсэн доромж хэллэгийг ашиглаж байснаас MAFIA гэх нэршил үүссэн гэж үздэг юм байна.

Ингээд дэлхийд нөлөөллөө тогтоосон томооохон мафийн бүлэглэлийн талаарх мэдээллийг уншигч та бүхэндээ танилцуулж байна.

1. СИЦИЛИЙН МАФИ

XIX зуунаас эхлэн Сицилд үйл ажиллагаагаа явуулсаар XX зуунд олон улсын хэмжээнд тархсан. Анх байгуулагдахдаа жүржийн тариалангийн талбайтай их хэмжээний газар эзэмшигчдийг танхай этгээдүүдээс хамгаалах зорилготой байсан. Сицилийн мафи нь бидний мэдэх гэмт бүлэглэлийн эхлэлийг тавьсан бөгөөд одоо дэлхий дахины бизнес, улс төрийн ийн үйл ажиллагаа явуулдаг томоохон бүлэг болсон юм.

2. ОРОСЫН МАФИ

Дэлхийн хамгийн том гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл. Оросын мафи эгнээндээ 500.000 хvнтэй. Загалмайлсан эцгvvд нь оросын эдийн засгийн 70 хувь, хятадын Макао дахь биеэ vнэлэгчид, Тажикистан, Узбекистан дахь хар тамхины эргэлт, Кипр, Израиль, Бельги, Англи дахь мєнгє угаалт, Герман дахь автомашины хулгайн, цөмийн зэвсгийн технологийн материал болон биеэ vнэлэгчдийн зах зээлийг хянадаг. Зарим нэг бүлэглэл нь цэрэг дайны ажиллагаанд оролцох эсвэл захиалгат аллага үйлдэх ба өөрийгөө илэрхийлсэн шивээстэй байна.

3. МЕКСИКИЙН МАФИ

Мексикийн мафи АНУ-ын эрvvгийн ертөнцөд хамгийн аюултай хvчирхэг бvлэглэлийн нэгд тооцогддог. Хар тамхины наймаагаар дагнан ажилладаг, мафийн гишүүдийг цээжин дээрх араг ясны шивээсээр хялбархан таних  боломжтой гэнэ. Анх 1950-иад онд АНУ-ын шорон гяндангуудад хоригдож буй мексикvvдийг бусад дээрэмчид болон шоронгийн хуягуудаас хамгаалах зорилгоор тус мафийг үүсгэн байгуулж байжээ.

4. ЯКУЗА

Японы гэмт хэргийн бүлэглэл. Азийн зарим орнууд, барууны улс орнуудад тархаад байгаа.Якузагийн бүлэглэл бусад гэмт хэргийн бүлэглэлээс ёс заншил, эд хөрөнгө, улс төр, эдийн засгийн эрх мэдлээрээ онцлогтой юм. Мөн Якуза нар биеэрээ дүүрэн өнгөт шивээстэй байх бөгөөд шивээсийг японы уламжлалт аргаар буюу өнгийн чернилиэр арьсан дор шивдэг гэнэ. Тиймээс биедээ хэр их шивээстэй байна, тэр чинээгээрээ тухайн якузагийн эр зоригийг илтгэх юм. Японы якуза нь эгнээндээ 110.000 орчим хvнийг багтаадаг. Тэд рэкет хийж, европ болон Америкт хориглосон садар самууныг сурталчилсан порно графийг японд зөөн оруулж,  биеэ vнэлэгчид, цагаачлагчдыг зарж наймаалдаг. 

5. ХЯТАДЫН ТРИАД

Триад-Хятадын гэмт хэргийн нууц бүлэглэл. Одоогоор Тайвань, АНУ болон Хятадын цагаач нар олноороо суурьшсан улс орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг. Хар тамхи болон гэмт хэргийн бусад үйл ажиллагаа явуулдаг.

Триад нь хамгийн эх оронч мафийн бүлэглэлд хамаардаг. Улс эх оронд нь олон улсын хэмжээний арга хэмжээ зохион байгуулагдах бол аюулгүй байдлыг бүрэн хангахад хүчин зүтгэх, мөн улс орон даяар хатгаа газар авахад хатгааны эсрэг эм тариа нээсэн эмчид нэг сая ам.долларын шан харамж хүртэл амлаж байжээ.

6 .АНУ-ЫН “ТАМЫН САХИУСАН ТЭНГЭР”-ҮҮД

Дэлхийн хамгийн томд тооцогдох мотоклуб, дэлхий даяар өөрийн гэсэн салбартай.Эгнээнд нь Outlaws MC, Pagans MC ба Bandidos MC бүлэглэл багтана. Энэхүү клубыг хууль сахиулагч байгууллагынхан “мотоцикль унасан гэмт хэрэгтнүүд” гэх бөгөөд хар тамхины наймаа, рэкет, хулгайн эд зүйлсийн наймаа, хүчин, аллага зэрэг гэмт хэрэгт буруутгадаг.

Мото клубын албан ёсны цахим хуудас дээр дурьдсанаар, Дэлхийн II дайны үед Америкийн нисэх хүчинд хүнд оврын бөмбөгдөгч онгоцны Hell’s Angels нэртэй 303 дугаар анги байсан гэнэ. Дайн дууссаны дараа нисгэгч нар ажилгүй, хэнд ч хэрэггүй амьтад үлджээ.Эх орондоо орхигдон үлдсэн нисгэгч нар мотоцикль хөлөглөн зэрлэг эх орны эсрэг “босох”-оор нэгдсэнээр энэ бүлэглэлийн эхлэл тавигджээ.

7.СЕРБИЙН МАФИ

Сербийн мафи дэлхийн хэдэн арван оронд хар тамхи нууцаар оруулж, захиалгат аллага, рэкет, дээрэм тонуул хийж мөрийтэй тоглоомын газруудыг хянаж байдаг тул эхний наймдугаар байранд жагсаж байна. Интерполын хар дансанд 350 орчим серб иргэн дэлхийн хар тамхины томоохон vйлдвэрлэгчидтэй холбоо сvлбээтэй гэдгээр тэмдэглэгджээ. Сербийн дээрэмчид дээрэм тонуул хийхдээ Холливудын киноны vйл явдлуудыг санагдуулж хvмvvсийг алж устгахдаа хурдан шаламгай гvйцэтгэдэг байна. Одоогоор Сербид 30-40 бvлэглэл байдаг.

8. АЛБАНЫ МАФИ

Албаний мафи олон тооны гэмт хэргийн бvлэглэлvvдээс бvрддэг. Албаний мафийн vйл ажиллагааны зарчим дvрэм XV зуунаас эхлэн хөдөлшгүй хэвээр мөрдөгдсөөр ирсэн... Цагаан арьстан боол, архи, тамхи зэргийг байнга наймаалж ирсэн бөгөөд vvний зэрэгцээ биеэ vнэлэгчид, автомашины хулгай, рэкетийг давхар хянадаг.1980-аад оны эхнээс vйл ажиллагаа нь идэвхижсэн. АНУ болон Англид идэвхитэй vйл ажиллагаа явуулдаг.Өс хонзон авахдаа их хэрцгий байдгаараа бусдаасаа ялгардаг. 

9.МУНГИКИ

Мунгикинь Кени улсаас гаралтай боловч 2002 оноос хойш тус мафийн үйл ажиллагааг Кени улсад хориглосон. Тэд цагдаа нартай мөргөлдөх, олныг хоморголон устгах гэмт хэргээрээ алдаршсан. Мунгики өөрсдийгөө уламжлалт ёсоо хамгаалж буй шашны бүлэглэл гэж үздэг “Африкийн соёл урлаг, амьдрах ухаан, бурхныг шүтэх” үзлийг дэлгэрүүлж байна гэж үздэг гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх