Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e819472fe0209a4a57033630105576c5.jpg

Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нь 2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол учруулсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 19.200.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна.

Мөн М.Болортуяаг төрийн албанд ажиллах эрхийг 1 хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна. Мөн "Бэрэн групп" ХХК-иас 972.448.955 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна гэж Авлигатай Тэмцэх Газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх