etoim.mn
photos/багдади_b.jpg

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн толгойлогч Бакар аль Багдади жилийн дараа олон улсад тархсан жихади нартаа хандан мэдэгдэл хийсэн билээ.

Толгойлогчийн 54 минут үргэлжлэх аудио бичлэг цахим ертөнцөд тархаад буй юм. Багдади өнгөрсөн оны есдүгээр сараас хойш чимээгүй байсан бөгөөд өнөөг хүртэл хаана байгаа нь нууц хэвээр.

Уг аудио бичлэгт тэрбээр Европын орнуудад халдлага үйлдэж, алхам тутамдаа Аллах бурхан үнэнчээ баталсан жихади нарт талархлаа илэрхийлжээ.

Мөн тэрбээр “АНУ террористуудын эсрэг ажиллагаагаа зогсоохгүй бол өмнө нь амсч байгаагүй хохирол амсах болно” хэмээн заналхийлэв.

Гэхдээ уг бичлэгт гарах дуу хоолой үнэхээр толгойлогчийнх уу? гэдэг нь тодорхойгүй байна. Мэргэжилтнүүд “Багдадигийн дуу хоолойтой тун адилхан сонсогдох боловч зарим нэг эргэлзээтэй зүйл байна” гэж мэдэгджээ.

“АНУ бүхэлдээ маш муу цагийг өнгөрүүлж байна. Ариун дайчид тун удахгүй АНУ-д хүрэх болно” гэж Багдади хэллээ.

Пентагон энэ оны эхээр Мосул хот дахь дайралтын үеэр Багдадиг амиа алдсан хэмээн олон улсад зарласан. Уг мэдээллээс удалгүй АНУ-ын албаныхан Багдади амиа алдсан гэдэг асуудлыг ЭРГЭЛЗЭЭТЭЙ ангилалд багтааж, ангуучлах ажлаа дахин эхлүүлсэн түүхтэй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх