Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2965834_1991601_tenaga_kerja_eropa.jpg

Европын холбооноос гадаад улсын баян хүмүүст иргэншил олгодог Унгар, Малта, Кипр, Латви, Австри, Грек, Литва, Португал гэсэн 8 гишүүн улсыг хяналтад оруулна.  Энэхүү алхам нь Европын холбооноос мөнгө угаах, авлигын гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэж эхэлсэн болон Оросын Холбооны Улсаас бохир мөнгө Европын холбоонд орж ирж байх магадлалтай гэсэн хардлагаас үүдэлтэй аж.

Дээрх 8 улс нь мөн “Алтан виз” нэрээр баян иргэдэд визгүйгээр зорчих  боломж олгодог.  Шүүмжлэгчид ийм журмаар виз эсвэл иргэншил олгох энэхүү систем нь өөрөө авлига үүсгэх асар өндөр эрсдэлтэй төдийгүй шударга бус гэж үзэж байна. Гэмт хэрэгтнүүд 2-3 паспорттой болсноор татвараас зугтах, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт холбогдох бүрэн боломжтой болдог ажээ.

Дээрх схемүүд нь ихэнхдээ иргэдийг засгийн газрын бонд худалдаж авах эсвэл улсад нь хөрөнгө оруулахыг шаарддаг. Жишээ нь Унгарын Алтан визний үнэ 300,000 евро. Эдгээр шаардлагуудыг биелүүлснээр гадаадын баян иргэд шинэ пасспортуудтай  болж Шенгений бүс нутагт аялж, амьдрах боломжтой болох юм.

Европын холбоо энэ намар зарим улсуудын визэнд тавих хяналтыг нь хангалтгүй гэж шүүмжилсэн шинэ тайлан гаргахаар төлөвлөж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх