etoim.mn
photos/dfeefefef333.jpg

Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн салбарт мөрдүүлж буй журам, заавруудаа шинэчлэн сайжруулах, боловсронгуй болгох ажлыг сүүлийн жил гаруйн хугацаанд үе шаттай хийж байна.

Энэхүү ажлын хүрээнд эцэслэн боловсруулж, Хорооны энэ оны 09 дүгээр хурлаар хэлэлцүүлэн баталсан даатгалын зах зээлийн зарим журам, заавар, хэлбэр болон стандарт, загварыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүллээ.

Хорооны 2018 оны 207, 208, 210, 211, 212, 213 дугаар тогтоолуудаар шинэчлэн баталсан “Сайн дурын даатгалын хэлбэр”, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”, “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”, “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн маягт, гэрээний стандарт, загвар”, “Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам”-ыг дээрх санд бүртгүүлснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх