etoim.mn
photos/5a24c9ba8208804122017120618.jpg

Дүрэм байгаа цагт зөрчдөг нөхөд байх нь бичигдээгүй хууль. Тэгвэл зөрчсөн нөхдөд гадныхан ямар хариуцлага тооцдогийг зарим орны жишээнээс харвал:

ФИНЛЯНД

      Хот дотор зорчих зөвшөөрөгдсөн дээд хурд болох цагт 60 км-ийг хэтрүүлбэл доод тал нь 115 еврогоор торгоно. Гэхдээ зөрчсөн этгээдийн сарын орлогын хэмжээнээс хамаардаг учраас дээшээ “хязгааргүй”. Одоогийн байдлаар энэ төрлийн торгуулийн дээд хэмжээ нь 170 мянган еврод хүрчээ.         Харин согтуугаар жолоо барьвал /цусан дахь алкоголийн зөвшөөрөгдсөн хэмжээ 0,5 промилегээс их ч 1,2 промилегээс бага/ хамгийн багадаа 90 еврогийн торгууль төлж 1-3 сар жолоо барих эрхийг хасна.

Оногдох торгуулийн хэмжээ нь мөн л зөрчил гаргасан этгээдийн сарын орлогоос хамаарна. Хэрвээ согтолтын зэрэг 1,2 промилегээс их байвал доод тал нь 360 евро байдаг.

Машин зогсоолд тавих дүрмийн зөрчвөл 10-40 евро.

Аюулгүйн бүсийг хэрэглээгүй бол 35 евро.

Гэрлэн дохио зөрчвөл 64 еврогоос дээш байна.

       Энд нэмэхэд, Финлянд нь дэлхийд цөөн байдаг жинхэнэ ардчилсан улс орнуудыг нэг. Гэхдээ дүрэм зөрчвөл хэн байгаагаас үл хамаараад хатуу шийтгэл оногдуулдаг. Үүний нэг жишээ нь замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд оногдуулдаг торгууль. 2001 онд Нокиа компанийн удирдагад өндөр алба хашдаг Ансси Ванйоки гэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд 116 мянган еврогийн торгууль бичүүлсэн нь тухайн үедээ дээд амжилт болж олны анхаарлыг маш ихээр татжээ. Гэвч Ансси нь өмгөөлөгч хөлслөн авч Нокиа компанид өндөр алба хашдаг ч сарын орлого нь бодит байдал дээр тийм ч өндөр биш гэдгийг нотлох баримттайгаар баталж торгуулийн хэмжээг 6000 евро болгож бууруулжээ.  Үүнээс төд удалгүй буюу 2004 онд Юсси Салоноя гэгч саятан эр Хельсинк хотын гудамжаар 40 км хурдлахыг зөвшөөрсөн газарт 80 км/ц хурдлан давхиж яваад цагдаа нарт баригдаад 170 мянган еврогийн торгууль оногдуулжээ.  Саятан эр шүүхээр заргалдсаар торгуулийн хэмжээг 100 мянга болгон бууруулсан нь замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд оногдуулж байсан түүхэн дэх хамгийн өндөр торгууль болж Гиннессийн дээд амжилтын номонд бүртгүүлсэн байдаг.

        2009 онд Яри Сарасвуо гэгч өөр нэг баян эр цагт 50 км хурдлахыг зөвшөөрсөн газар 99 км/ц хурдалж яваад баригдаад 150 мянган еврогийн торгууль хүлээсэн. Үүний дараа Сарасвуо орлогын хэмжээгээ тийм ч өндөр биш гэдгийг шүүхээр баталж чадсан тул 15 мянган евро төлөөд салжээ.

ИХ БРИТАНИ

Хот дотор зорчих дээд хурдыг хэтрүүлсэн тохиолдолд 1000 фунт. Хотоос гадуур шулуун замд хурд хэтрүүлбэл 2500 фунт.

 

Согтуугаар жолоо барьвал /0,8 промиллегээс дээш/ 3000 фунт.

Аюулгүйн бүс зүүгээгүй бол 500 фунт.

Зогсоолд тавих дүрэм зөрчвөл 40 фунт ба түүнээс дээш.

Гэрлэн дохио зөрчвөл 1800 фунт.

ГЕРМАН

Зөвшөөрөгдсөн хурдны хэмжээг хэтрүүлбэл 400-480 евро.

Согтуугаар жолоо барьвал /0,5 промиллегэээс илүү/ 500-аас 3000 евро хүртэл.

Зогсоолын дүрмийг зөрчвөл 10-25 евро.

Аюулгүйн бүс зүүгээгүй бол 30 евро.

Гэрлэн дохио зөрчвөл 90-360 евро.

Гэхдээ Герман нь Холбооны бүгд найрамдах гэсэн тодотголтой улс. Хэд хэдэн муж нэгдэж улс болдог гэсэн үг. Иймд муж тус бүрийн замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд оногдуулдаг торгуулийн хэмжээ нь ялгаатай.

ИРЛАНД

Зөвшөөрөгдсөн хурдны хэмжээг хэтрүүлбэл 80 евро.

Согтуугаар жолоо барьвал /0,5 промиллегээс дээш/ 5000 евро хүртэл торгууль оногдуулахтай зэрэгцээд жолоо барих эрхийг заавал 1-3 жилээр хасдаг.

Аюулгүйн бүс зүүгээгүй бол 60 евро.

Гэрлэн дохио зөрчвөл 80 евро.

ИТАЛИ

Зөвшөөрөгдсөн хурдны хэмжээг хэтрүүлбэл 779-3119 евро.

Согтуугаар жолоо барьвал буюу 0,5 промилле ба түүнээс дээш байвал 500-2000 евро.

0,8 промилле байвал 800-3200 евро. 1,5 промилле болон түүнээс дээш байвал 1500-6000 еврогийн торгууль дээр жолоо барих эрхийг 1-2 жил хасна.

Зогсоолын дүрмийг зөрчвөл 19-75 евро.

Аюулгүйн бүс зүүгээгүй бол 75-300 евро.

Гэрлэн дохио зөрчвөл 150-599 евро.

КАНАД

Зөвшөөрөгдсөн хурдны хэмжээг хэтрүүлбэл 10 мянган доллар хүртэл торгуультай.

Согтуугаар жолоо барьвал /0,8 промиллегээс дээш/ доод тал нь 600 доллар.

Зогсоолын дүрэм зөрчвөл 100 доллар.

Аюулгүйн бүс зүүгээгүй бол 1000 доллар.

Гэрлэн дохио зөрчвөл 144 доллар.

ХЯТАД

Зөвшөөрөгдсөн хурдын хэмжээг хэтрүүлбэл 2000 юань хүртэл торгоно.

Согтуугаар жолоо барьвал /0,5 промиллегээс дээш/ 500-2000 юанийн торгууль, 15 хоног хорьж, эрхийг 3-6 сар хасна. Согтуугаар жолоо барьж яваад хүний аминд хүрч, осол гаргасан бол цаазаар авах хүртэл ялтай.

Зогсоолын дүрэм зөрчвөл 100 юань.

Аюулгүйн бүс зүүгээгүй бол 50 юань.

Гэрлэн дохио зөрчвөл 200 юанийн торгууль оногдуулж дээр нь торгуулийн 6 оноо хасна. Нийт 12 оноо хасуулбал эрхийг 3 сараар хураана.

АНУ

Зөвшөөрөгдсөн хурдны хэмжээг хэтрүүлбэл 500 доллараас дээш.

Согтуугаар жолоо барьвал /0,8 промиллегээс дээш/ 399-1000 доллараар торгоно. Үүн дээр шүүхийн зардал гэж нэг зүйл нэмэгддэг. Энэ зардлыг оруулбал торгуулийн хэмжээ бараг дөрөв дахин нэмэгддэг.

Зогсоолын дүрэм зөрчвөл 35 доллараас дээш.

Аюулгүйн бүс зүүгээгүй бол 50 доллар.

Гэрлэн дохио зөрчвөл 50 доллар.

Гэхдээ АНУ нь тус тусдаа өөрийн гэсэн замын хөдөлгөөний дүрэмтэй олон мужаас бүрддэг тул торгуулийн хэмжээ хоорондоо ихээхэн ялгаатай байж болно.

ФРАНЦ

Зөвшөөрөгдсөн хурдны хэмжээг хэтрүүлбэл 1500 евро.

Согтуугаар жолоо барьвал согтолтын зэрэг 0,5-аас их ч 0,8 промиллегээс бага бол 135 евро. 0,8 промиллегээс их бол 4500 еврогийн торгууль, жолоо барих эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасна.

Аюулгүйн бүс зүүгээгүй бол 135 евро.

Гэрлэн дохио зөрчвөл 90 евро.

ЯПОН

Зөвшөөрөгдсөн хурдны хэмжээг хэтрүүлбэл 800 доллараас дээш.

Согтуугаар жолоо барьвал буюу согтолтын зэрэг 0,5 промиллегээс дээш байвал 8700 еврогийн торгуультай. Согтуугаар жолоо барьж яваад хүний аминд хүрсэн осол гаргасан хүнд ногдуулсан хамгийн дээд торгуулийн хэмжээ 2,5 сая доллар байгаа.

Зогсоолын дүрэм зөрчвөл 835 доллар.

Аюулгүйн бүс зүүгээгүй бол 450 доллар.

Гэрлэн дохио зөрчвөл 417 доллар.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх