etoim.mn
photos/upriamiec-bog-2.jpg

Япон улсын иргэн Отоу эхнэр Катаяма Юмитэйгээ 20 жил огт дуугараагүй гэнэ. Гурван хүүхдийн эцэг тэрбээр эхнэртэйгээ аз жаргалтай, амар жимэр сайхан амьдарч байна. Түүний хувьд хүүхдүүдтэйгээ тун сайхан харилцдаг. Гэвч энэ гэр бүлийн харилцаанд нэг л асуудал саад болж байдаг аж. Энэ бол ноён Отоу хөөрхий эхнэр Катаяма Юмитэйгээ 20 жил огт дуугараагүй явдал юм.

Эхнэр нь түүнд хандаж, үг хэлдэг боловч харин нөхөр нь хариуд нь зөвхөн толгой дохих буюу ямар нэгэн зүйл амандаа бувтнаад л явчихдаг аж.

Тус хосын хамгийн бага нь болох 18 настай хүү Йошики нь телевизийн шоунд эцэг эхийнхээ харилцааг сэргээж өгөөч гэсэн хүсэлт тавьснаар дэлхий нийтэд танигджээ. Түүний хувьд аав ээжийгээ хоорондоо юм ярьж байхыг огт сонсож байгаагүй гэнэ.“Манай аав ээжтэй юм ярьдаггүй. Харин ээж маань түүнтэй ярьж байдаг. Яг л нэг талын яриа буюу монолог шиг байдаг” хэмээн хүү шоуны үеэр ярьжээ. Түүний 21, 25 настай эгч нар нь ч ээж аавыгаа хоорондоо ярьж байсан үеийг санадаггүй гэжээ.

 Яагаад ийм үйл явдал болсон талаар ноён Отоугаас асуухад “Хүүхдүүд төрөхөд эхнэр маань маш их завгүй болж, хүүхдүүдээ л өсгөж хүмүүжүүлэхэд анхаарч эхэлсэн. Би ч уг нь түүнийг нь эсэргүүцээгүй л дээ. Гэхдээ л хардах сэтгэл төрж эхэлсэн. Би түүнд их гомдсон. Харин одоо надад ухрах зам алга” хэмээн ярьсан байна.

Японы теле шоу энэ хосыг эргэн нийлүүлэх арга бодож, тэднийг анх болзож байсан цэцэрлэгт хүрээлэнд нь уулзуулсан байна. Энэ болзооны үеэр өөртэйгөө илт тэмцэлдэж эхэлсэн аав нь Нарагийн цэцэрлэгт хүрээлэнд модон сандал дээр зэрэгцэн суусан эхнэртээ ямар ч байсан хэдэн үг хэлжээ.

Ноён Отоу “Юу ч болсон бидэнд ярилцдаг цаг байсан… Чи зөвхөн хүүхдүүддээ л санаа зовдог байсан… Чамд амаргүй үе байсан биз… Ямар ч байсан чамд бүх зүйлд чинь талархдаг гэдгийг мэдээсэй гэж хүсч байна” хэмээн хэлжээ.

Үүнийг ажигласан хүүхдүүд нь уйлсан байна. Тэд цаашид гэр бүл нь өмнөх шиг дуу шуугүй байхгүй биз хэмээн найдаж байна.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[73.229.217.212]

2018-08-23 09:57:24

Eregtei khun iim teneg,amia khicheesen kkk,hoorhii ehnert ni yamar khetsvv baigaa bol