etoim.mn
photos/e21586ec93ebf4ac950adb9aa0b234af_1465607342-6-600x600.jpg

Хонь

Төлөвлөөгүй аялалд гарч магадгүй. Өнөөдөр зүрх сэтгэлийн асуудалд шийдвэр гаргахад тохиромжгүйг од эрхэс сануулж байна. Өглөөг тайван эхэлж, сайн унтаж амар. Та массаж эсвэл тохирох эмчилгээ хийлгэж чадвал өөдрөг болох болно. Хайр дурлалын харилцаа сайхан байх хэдий ч хайртай хүнээ зөв танихгүй бол хожим нь харамсахад хүрнэ.

Үхэр

Дарга удирдлагадаа хүсэлт гаргах эсвэл төрийн болон олон нийтийн байгууллагад хандахад тааламжгүй. Танихгүй хүмүүстэй ам мурийх, гал түймэр гарах, сэтгэл санаа тавгүйтэх гэх мэт асуудал үүсч болзошгүй. Хайр дурлалын болон адал явдлаас хол бай. Энэ бүхний эцэст та урам хугарч, эрч хүчгүй болох магадлалтай.

Ихэр

Өдөр тутмын амьдарлаасаа бага зэрэг хөндийрч өөртөө амрах цаг гарга. Гэхдээ энэ нь цаг нөхцөөх зорилготой байж болохгүй. Өөрийн тэргүүний зорилтуудаа тодорхойлж, тэдэнд хүрэхийг хичээ. Урт хугацааны бүтээлч ур чадвараа театр, урлагийн салбарт ашигла. Магадгүй танд татгалзах ёстой хууль бус эсвэл нуугдмал нөхцөл байдлууд байж болох юм.

Мэлхий

Шийдвэр гаргах, удирдлагыг гартаа авах, хэн нэгэнд зааж зааварлах зэрэгт бэлтгэлтэй бай. Та тулгарсан асуудалд тохирох хэд хэдэн гарах гарцыг олох болно. Дээд албан тушаалтнууд болон хамтран ажиллагсадтайгаа эвтэй байвал албан тушаал ахих болно. Заримдаа боломжийг ашиглах нь сайн зүйлийг авчирдаг.

Арслан

Та өнөөдөр хамгийн сүүлийн үеийн гэр орноо чимэглэх санааг сонин сэтгүүл дээрээс олж болно. Хийх гэсэн ажил тань төлөвлөгөөний дагуу явагдахгүй. Гэвч хөгжил дэвшилд хүрч чадна. Хайртын тань дотно харилцаа энэ үдэш итгэл найдварыг төрүүлнэ.

Охин

Тав тухтай романтик харилцааг эрж хайж буй энэ ордныхоны хувьд өөрөөсөө ахимаг насны тайван дөлгөөн хэн нэгэнтэй учирч болзошгүй. Ганцаар бясалгах мөргөл хийх сүслэн бишрэгч болох нь танд чухал нөлөө үзүүлнэ. Бусдыг шүүмжлэн, юу гэхийг нь бүү сонс. Тэдний юу гэж бодох нь танд огтхон ч хамаагүй.

Жинлүүр

Ажлын сайхан санаанууд төрж, чухал зорилтууд амжилттай хэрэгжинэ. Ямар нэгэн багийн хамтын ажиллагаа, өвчнөө эмчлүүлэх, сайн дурын ажил хийх, харилцааны үйл ажиллагаа  явуулах зэрэг нь таны төсөөлснөөс ч илүү сайн үр дүнг авчирна. Иогийн хичээлд суух болон ердийн дасгал хийх нь стрессд орсон хүмүүсийн хувьд стрессээс гарах гайхалтай арга зам байх болно.

Хилэнц

Удаан хугауааны аялал болон аяллын төлөвлөгөө зохиохдоо гарч болох эрсдлийг тооцон  сайн төлөвлөх хэрэгтэй. Хэрэв та эелдэг байвал үл хөдлөх хөрөнгө болон санхүүтэй холбоотой асуудлуудаа амжилттай шийдвэрлэж чадна. Танихгүй хүн хайрыг тань татгалзаж чадахгүй байгаа бол бүү гайх.

Нум

Өдрийн эхэнд танд маш сайхан зүйлийг авчрах болно. Гэхдээ өөрийн дундаас биелүүлээгүй үүрэг даалгавар, хөнгөн хийсвэр байдал нь маш их асуудалд унагаж болзошгүй. Өдрийн турш тайван байхыг хичээ. Өөрийн төлөвлөгөө  бодлыг өөртөө л хадгал эс тэгвээс өдрийн дундаас тэд чинь дарагдах болно шүү.

Матар

Дайснууд чинь хор наруулж болзошгүй. Тэр ч бүү хэл хайртай хүнтэйгээ өчүүхэн төдий үл ойлголцох нь сүр дуулиантай хэрүүлд хүргэж болзошгүй. Өөрийгөө хамгааллахын тулд хүч чадлаа төвлөрүүл. Хол аян замд явах чухал шийдвэр гаргах, эрсдэлтэй ажил хийх зэргээс татгалз. Ашигтай наймаа болон гэртээ засвар хийж болно.

Хумх

Хэн нэгний нөлөөллөөр таны холбоо харилцаа нэлээн хүчтэй эрчимжиж болно. Өнөөдөр мэдлэгээ дээшлүүлэх болон өөрийн сэтгэл доторх асуудлаа бодож тайлахад тохиромжтой өдөр бөгөөд энэ нь таны хувийн болон ажлын харилаанд тань аль алинд нь тустай байх болно. Номын дэлгүүрээр явж  хэрэгтэй нотолгоотой ном цуглуул. Өнөөдөр нилээд өрсөлдөөн ихтэй өдөр байх бөгөөд та өөрийнхөө ухаан санааг удирдаж чадах болно. Та эрүүл мэнд болон сэтгэл санааны асуудлаа шийдвэрлэхийн тулд сэтгэлзүйч эсвэл үзмэрч дээр оч.

Загас

Энэ өдөр таны ажил хэргийн болон санхүүгийн үйл ажиллагаа тааламжгүй байна. Таны хамтрагчид танд туслахгүй тул та зөвхөн өөрөө өөртөө л найдахаас өөр аргагүй. Энэ өдөр хөрөнгө оруулолт хийх эсвэл томоохон худалдан авалт хийвэл алдагдалд орно. Хоол болзогшүй. Эм хэрэглэхдээ болгоомжтой бай. Элгэнд хортой өөх тостой хурц хоол хүнс бүү хэтрүүлэн хэрэглэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх