etoim.mn
photos/101-Romantic-Love-Messages-For-Wife-624x416.jpg

Бидний эргэн тойронд харж буйгаар гэрлэсэн, нөхөртэй эмэгтэйчүүд бүгдээрээ аз жаргалтай, инээд тодруулаад явдаггүй нь харамсалтай. Анх танилцахаас өөрийн болгох хүртлээ өөртөө дурлуулах гэж хичээдэг байсан эрчүүд харилцаа гүнзгийрэх тусам зайгаа барьж, дотно, романтик байдлаа гээчихдэг талтай.   Эрчүүдийн эмэгтэйчүүд “найрах” хурдыг машины км цагтай адитгавал “20...80...80...90...20” км цаг ажээ. Эрэгтэй хүмүүс энэ хугацаанд шохоорхсон бүсгүйгээ хангалттай өөрийн болгодог. Тухайлбал, эхний үед гоё, ганган чамин үгээр сэтгэлийг нь татаж, орой бүр халамжилсан өнгө аястай мессеж илгээж, хамтдаа байхдаа энэ дэлхийн хамгийн сайн залуу болж хувирдаг.   Харин цааш бүсгүйчүүд дасах тусам өөрсдөө зай барьж “резин” шиг татах тусам холдож, суллах тусам бүсгүйчүүд бидэнд татагддаг аж. Тэгвэл сэтгэл зүйчдийн үзэж буйгаар нөхөр, найз залуугийн үүрэг амьдралд багасаад байвал дараах хэдэн зөвлөгөөг хүргэдэг аж.    1. Тэр чамд анхаарал, халамж хандуулахаа зогсоосон эсэхийг олж мэдэх хэрэгтэй Хайртынхаа хамгийн дуртай гэж боддог зүйлийг гэнэтийн бэлэг болгон бэлдээд өгөөд үз. Таны бэлгийг ойшоохгүй, хэлж буй үгийг сонсохгүй. Эсвэл өгсөн бэлгийг үзэхгүй, задлахгүй бол анхаарал суларч буйн дохио аж.   2. Өөр хэн нэгэнд дасаад таныг мартсан юм биш биз Ихэнх эрэгтэй хүмүүс гэр бүлийн дутуу дулимаг зүйлээ ярилцахаас илүү таныг орлох өөр хэн нэгнийг хайж олдог. Иймээс түүнд өөр харилцаатай бүсгүй байгаа эсэхийг олоорой. Мэдээж нөхрөө буруутгахгүй энхийн замаар шийдэх гэж оролдоорой.   3. Ярилцах хэрэгтэй Хэрүүл маргаан асуудлын шийдэлд биш буруу тийш эргүүлдэг талтай. Ууртай үед ямар ч хүн ярилцаж чаддаггүй учир хоёулаа тайван үедээ ярилцвал асуудлын голыг олох боломжтой. Тархи тайван байх үед хамгийн сайн сэтгэдэг гэдгийг бүү март.   4. Хуучны сайхан дурсамжийг сануул Сэтгэл зүйчдийн зөвлөж буйгаар гэр бүлээ аврах хамгийн сайхан арга бол хуучин цагаа дурсах гэв. Та гэрлээд  3, 5, 10, 20, 30 жил болсон байлаа ч анх танилцаж байсан цаг хугацаа, анхны болзоо, анхны үнсэлтийг байнга сануулж байна. Яаруу шийдвэрээс илүү шийдэл байж болох юм.   5. Бие, биенийгээ буруутгах хэрэггүй Бие, биенийхээ гаргасан жаахан алдаан дээр түүнийгээ буруутгаж, бүү зэмлэ. Сөрөг харилцаа үүсгэх тусам гэр бүлийн амьдрал утгагүй, адармаатай мэт санагдах болно. Бүхнийг хөнгөн, өөрт амар аргаар шийдвэрлэ.   6. Бэлгийн амьдралд өөрчлөлт орсон юм биш биз Та хоёр долоо хоногт хэдэн удаа хавьтдаг вэ? Арай нэгхэн удаа юм биш биз. Энэ тоо тогтсон амьдралтай хосуудын хувьд бага тоо гэдгийг санах хэрэгтэй. Үргэлж хайртыгаа гайхшруулах гэнэтийн бэлгийг бэлд. Их мөнгөөр романтик орчин биш бэлдсэн хүний сэтгэл, уран сэтгэмжээс ихээхэн шалтгаалдаг. Орон дээрээ сарнайн дэлбээ цацах, эсвэл улаан дарс, хөгжим, бүдэг гэрэл байхад л та хоёрын үдэш дулаан уур амьсгалаар дүүрэн болох болно.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх