Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/_103104878_hi048756083.jpg

1950-1953 онд болсон 2 Солонгосын дайнаас хойш сая сая хүмүүс хайртай дотны хүмүүс болон гэр бүлээсээ хагацсан билээ. Харин 60 жилийн дараа тэд дайнаас хойш анх удаагаа уулзах боломжтой болсон юм.

Эдгээр хүмүүс нь Хойд Солонгост байх нэгэн жуулчны баазад 3 өдөр хамт байрлаж байгаа боловч өдөрт хэдхэн цаг л уулзах боломтой бөгөөд энэ нь нийтдээ 11 цаг л юм.

Хойд Солонгосчууд үндэсний хувцас болох Ханбуг өмссөн байжээ.

Байк Сонг Кью нь өмнөд Солонгосоос энэ уулзалтанд оролцохоор ирсэн хамгийн өндөр настан бөгөөд энэ жил 101 нас хүрчээ.  Тэр Хойд Солонгост байх өөрийн 48 настай зээ охиндоо гутал, хувцас, гал тогооны хэрэгсэл болон гоо сайхны бүтээгдэхүүн авчирсан байв.

99 настай Хан Шин Жа өөрийн 71 болон 73 настай охидтойгоо нүдэндээ нулимс цийлэгнүүлэн уулзлаа.

70 настай Хойд Солонгосын иргэн Ан Жун Сунг 100 настай аавыгаа хооллож буй нь. Ан Жун Сунг түүнээс өөрийг нь таниж байгаа эсэхийг асуухад тэрээр бага зэрэг дүлий тул түүнийг хараад уйлан толгойго дохиж байсан юм.

Таалагдахгүй байна

11
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх