Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/43c4b937086e884381063da16e06de1c.jpg

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 8 дугаар сарын 20-иос 8 дугаар сарын 28-ыг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.

- Хугацааны эхэн болон дунд үеэр дуу цахилгаантай бороо хуртай сэрүүн байна -

Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 21-нд нутгийн зүүн хэсгээр, 23-24нд зарим газраар, 26-нд нутгийн баруун хэсгээр, 20, 27-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-24, 26-27-нд Алтайн салбар уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 21, 24-25 нд зарим газраар бороо, 23,27-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 21,24-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 21, 24-25 нд сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 20, 22, 25-нд зарим газраар, 21-нд нутгийн баруун хэсгээр, 23, 26-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 24-25-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.   

Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 21-нд бага зэрэг сэрүүвтэр байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 хэм өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх