etoim.mn
photos/content_dsc_0494.jpg

Хүүхдийн гутал нь хийц, хэлбэрийн хувьд хөлийн тавхайг дарж, барьжхавьчихгүй байх ёстой. Ялангуяа бага насны хүүхдийн тавхайн онцлогийг харгалзан гутлын хоншоор хэсгийг дөрвөлжин хийнэ. Хүүхдийн гутал хийхэд хамгийн тохиромжтой материал арьс юм. Гутлын ул нь уян зөөлөн байх бөгөөд ширээр хийж ноосоор доторлох нь тохиромжтой. Бүх төрлийн резин ул нь ус чийгийг гадагш үл нэвтрүүлэх учир хүүхдийн гутлын улыг резинээр хийх нь тохиромж муутай. Хүүхдийн гутлын улыг резинээр хийвэл дээр нь ус, чийг сайн шингээх эдээр хийсэн улавч наах шаардлагатай. Сургуулийн өмнөх насны хүүхдийн гутлыг өсгий 0.8 см, бага ангийн хүүхдийн гутал 1-2 см, дунд, ахлах ангийн сурагчдын гутал

2-3 см-ээс өндөргүй өсгийтэй байх хэрэгтэй.

ОХУ-ын хүүхдийн гуталд тавигдах эрүүл ахуйн шаардлага

Яслийн ба бага насны хүүхдийн гутлын улавч, дотрыг цэвэр байгалийн гаралтай /арьс, даавуу, нэхмэл дотор болон бусад/ материалаар хийх ёстой бөгөөд химийн сэмэрдэс 20%-иас ихгүй орсон доторлогооны даавуу, сүлжмэл нэхмэл ашиглаж болно.

1 хүртэлх ба түүнээс дээш насны хүүхдийн гутлын арьстай харьцаж буй хэсэгт /гутлын дотор тал, зуны, гэрийн  болон бусад/ агуулагдаж байгаа хорт бодисын ялгаралыг усан орчинд, бусад бүх төрлийн гутлынхыг агаарын орчинд тодорхойлдог.

Бага насны хүүхдийн өвлийн гутлын доторлогоонд үстэй даавуу, хиймэл зөөлөн арьс ашиглаж болох бөгөөд гадарлагаанд хиймэл болон синтетик материал ашиглаж болдог байна.

Мөн яслийн насны хүүхдийн зуны ба хавар-намрын гутлын доторлогоог байгалийн гаралтай эдлэлээр хийсэн тохиолдолд гутлын гадарлагаанд хиймэл болон синтетик ашиглаж болно.

Аливаа эдлэлийн аюулгүй байдлыг үнэр, химийн бүтэц,физикийн /тогтмол цахилгаан орны хүчдэл/,хор зүй-эрүүл ахуйн /хорын индекс буюу арьс цочроох үйлдэл/ үзүүлэлтүүдээр үнэлнэ.

Органолептик үзүүлэлтүүдэд тавих шаардлага

- Аль ч загварын эдлэлийн үнэрийн эрчим 2 баллаас хэтэрч болохгүй.

Ариун цэвэр-химийн үзүүлэлтүүдэд тавих шаардлага

- Хүүхдийн гутлын арьс чөлөөт формальдегидын нийтлэг ногдох эзлэмж -20 мкг/г-аас ихгүй, ус угаах чадвар бүхий хром /VI/-ын нийтлэг ногдох эзлэмж -  зөвшөөрөхгүй.

Гутал үйлдвэрлэхэд ашиглах синтетик болон полимер материалд тавигдах химийн аюулгүй байдлын шаардлагуудыг доорхи хүснэгтэд үзүүлэв.

 

 Эдлэлүүд

Хорт бодисын нэрс

Норм

усан орчин

/мг/дм3,ихгүй/

агаарын орчин

/мг/м3,ихгүй/

Полиамид

капролактам

0,5

0,06

гексаметилендиамин

0,01

0,001

Полиуретан

Формальдегид

300мг/кг

0,003*

толуиендиизоцианат

-

0,002

ацетальдегид

0,2

0,01

Полиэфир

Формальдегид

300мг/кг

0,003*

диметилтерефталат

1,5

0,01

ацетальдегид

0,2

0,01

Полиакрилат

акрилонитрил

0,02

0,03

метилметакрилат

0,25

0,01

Поливинилхлорид

ацетальдегид

0,2

0,01

диоктилфталат

2,0

0,02

дибутилфталат

зөвшөөрөхгүй

зөвшөөрөхгүй

Резин

тиурам

0,5

-

цинк

1,0

-

диоктилфталат

2,0

0,02

дибутилфталат

зөвшөөрөхгүй

зөвшөөрөхгүй

Винилацетат

/хиймэл арьс/

Формальдегид

300мг/кг

0,003*

винилацетат

0,2

0,15

диоктилфталат

2,0

0,02

дибутилфталат

зөвшөөрөхгүй

зөвшөөрөхгүй

*орчны агаарын бохирдолын ерөнхий төлөвийг тооцохгүй гаргасан норм

Хор зүй, эрүүл ахуйн үзүүлэлтүүдэд тавих шаардлагууд

 -Гутлын доторлогоо нь биеийн аль нэг хэсэгт арьс цочроох үйлдэл үзүүлж болохгүй.

Эдлэлийн хорын индекс нь:

 - Усан орчинд /нэрсэн ус/ 70-120%,

- Агаарын орчинд 80-120% байх ёстой.

- Люминесцент бактершалгуурын тусламжтай тодорхойлсон хорын индексийн утга 20%-иас бага байх ёстой.

Физик-эрүүл ахуйн үзүүлэлтүүдэд тавих шаардлагууд

Эдлэлийн гадарга дээрхи тогтмол цахилгаан орны хүчдэл 15.0 кВ/м-ээс хэтэрч болохгүй гэж заасан байдаг.

Бэлтгэсэн: НЭМХ-Орчны эрүүл мэнд, хор судлалын төвийн ЭШДА Д.Золзаяа

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх