Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Annan.jpg

Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан Швейцарт 80 насандаа таалал төгслөө. Түүний нас барсан шалтгааныг одоогоор мэдээлээгүй байна. Түүний амьдралын сүүлийн мөч хүртэл эхнэр, гурван хүүхэд нь хамт байжээ.

Тэрээр 1938 оны 4 сарын 8-ны өдөр Гана улсын Кумаси хотноо төржээ. 1954 - 1957 онуудад Кэйп Коустод Христосын шашны Методист урсгалын шашны сургууль болох Мфантсипим сургуульд сурчээ. 1958 онд Кумаси Шинжлэх Ухаан Технологийн Коллежийн эдийн засгийн ухааны салбарт элсэн орсон. Форд сангийн тэтгэлгээр АНУ-ын Миннесота мужийн Сэйнт Пол хотын Макалестер коллежийн эдийн засгийн тэнхимд шилжин суралцаж, 1961 онд төгссөн. 1961 - 1962 онд Швейцар улсын Олон Улс Судлалын Хүрээлэн (IUHEI)-д суралцав. 1962 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад төсөв хариуцсан ажилтнаар ажиллаж, 1971 - 1972 онд АНУ-ын Массачусетс Технологийн Их Сургууль, Слон сургуулийг дүүргэж бизнес удирдлагын магистр (MBA) зэрэг хүртсэн. 1974 - 1976 онд Гана улсын Аялал Жуулчлалын Агентлагийн даргаар ажилласан байна.

1987 - 1990 онд НҮБ-ын Хүний нөөцийн бодлого, аюулгүй байдал хариуцсан нарийн бичгийн даргаар, 1990 - 1992 онд НҮБ-ын Бодлого төлөвлөлт, Төсөв санхүү, Хяналт хариуцсан нарийн бичгийн даргаар, 1993 - 1995 онуудад НҮБ-ын Энх тайвны үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Энэ хугацаанд Иракийн дайн, Руандагийн иргэний дайн зэргийг зохицуулах үйлст амжилттай хүчин зүтгэж иржээ. 1995 оны 11 сараас 1996 оны 3 сард хуучин Югославын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогдож, Босни ба Герцеговиныг НҮБ-ын Энхийг сахиулах хүчний оронд Умард Атлантын Эвслээр удирдуулсан олон улсын энхийг сахиулах хүчний хяналтад шилжүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулсан юм.

Тэрээр 1997 оны 1 сарын 1-нд НҮБ-ын ажилтнууд дундаас сонгогдсон анхны ерөнхий нарийн бичгийн дарга болон үүрэгт ажилдаа орсон бөгөөд  2006 оны 12 сард НҮБ-ын ЕНБД-ын хувьд тавьсан сүүлчийн илтгэлдээ АНУ-ын бодлогыг шүүмжилсэн байдаг.

Түүнийг тус байгууллагад хэдхэн жил л ажиллах байх гэж бодож байсан ч бүхий л амьдралаа зориулсан нэгэн байлаа. 2001 онд тэрбээр энх тайвны Нобелийн шагнал хүртжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх