etoim.mn
photos/vactsin.jpg

Есөн сартай охин вакцин хийлгэсний улмаас амь насаа алдсан гэх мэдээлэл тархаад байгаа. Энэ асуудалтай холбогдуулан hүүхдийн вакцины аюулгүй байдал, хангалт нийлүүлэлтийн талаар ХӨСҮТ-ийн вакцины асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Уранжаргал тайлбар хийлээ.

Тэрбээр "Тухайн хүүхэд нь вакцин тариулаад нас бараагүй. Тухайн хүүхэд үжил өвчний шалтгаанаар нас барсан. Эмгэг судлалын эцсийн хариу гараагүй бөгөөд өнөөдөр эцсийн хариу гарах юм байна. Монгол Улс 0-15 настай хүүхдүүдэд заавал хийх товлолын буюу дархлаажуулалтын вакциныг 13 нэр төрлийн халдварт өвчний эсрэг зургаан төрлийн вакциныг захиалан худалдан нийлүүлдэг. Эдгээр вакциныг НҮБ-ын хүүхдийн сангийн хангамжийн хэлтсээр дамжуулан худалдан авдаг.  НҮБ-ын хүүхдийн санд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чанарын шаардлага хангасан үйлдвэрлэгчийн вакцинууд байдаг. Олон нийтийн дунд манай улс ядуу буурай улс учраас бусад улс орнуудын тусламжийн вакциныг хэрэглэдэг гэсэн ташаа мэдээллүүд явж байна. Засгийн газар товлолын вакцинаа 100 хувь өөрийн санхүүжилтээр худалдаж авдаг. Хүүхдийн сангаар дамжуулан чанарын шаардлага хангасан вакцин худалдан авдаг. Монгол Улс ихэвчлэн Англи, Япон, Солонгос, Болгар, Нидерланд, Энэтхэг гэх мэт улс оронд үйлдвэрлэгдсэн вакциныг оруулж ирдэг. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцин хийж байгаа гэдэг ташаа ойлголт, хүүхдүүдэд хятад вакцин хийсэн удаа байхгүй" гэв. 

Вакциныг зориулалтын сав баглаа боодолтойгоор, онгоцоор тээвэрлэж авчирдаг тул тээвэрлэлт болон хадгалалтад эцэг, эхчүүд эргэлзэхгүй байж болно гэдгийг хэллээ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх