etoim.mn
photos/ui-57847cb0df1d69.28833552.jpg

Америкийн жүжигчин Скарлетт Йонханссон 2017 оны зургадугаар сараас 2018 зургадугаар сар хүртэл нийт 40.5 сая ам.долларын орлого олж, “Forbes” сэтгүүлээс зарладаг хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлсэн талаар “РИА Новости” агентлаг уламжлав. Йоханссон "The Black Widow" кинонд Оросын тагнуулын дүрд тоглосон нь орлогыг нь дөрөв дахин өсгөжээ.

Хоёрдугаар байранд Анжелина Жоли орсон бөгөөд "Makeficent 2" кинонд тоглон 28 сая ам.доллар олсон байна. Телевизийн олон ангит киноны од Женнифер Анистоны хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад орлого нь буурчээ. Өнгөрсөн онд тэрбээр 22.5 сая долларын орлоготой байсан бол энэ жил 19.5 сая долларын орлого олсон байна. Тавдугаар байрт Женнифер Лоуренс, Риз Уизерспун бичигджээ.

2017 онд Оскарын шагналт, "Ла-ла Ленд" кинонд тоглосон, жүжигчин Эмма Стоун 26 сая долларын орлогоороо тэргүүлсэн байна. Йоханссоны хувьд өнгөрсөн жилийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтын эхний тавд багтаагүй аж. “Forbes” сэтгүүлээс мэдээлснээр, 2016 онд Йоханссон дэлхийн кинотеатруудаас 1.2 тэрбум доллар цуглуулж, дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлж байжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх