etoim.mn
photos/Libra-horoscope-matching.jpg

Хонь

Та бусдын оронд өөрийгөө тавиж боддогоо багасга. Бусдын төлөө хэт их хөдөлмөрлөх нь хувийн амьдралдаа зориулах цаг байхгүй байгаагийн шалтгаан юм. Өнөөдөр найз нөхөд, итгэл найдвар, хүсэл мөрөөдөл тань таныг бүрэн эзэмдэнэ. Буяны эсвэл сайн дурын байгууллагат нэгдэх сонирхол төрнө. Бусдыг ойлгох чадвар тань энэ бүлэгт их тус хүргэнэ.

Үхэр

Оддын нөлөө түрэмгий байдал сэтгэлийн дарамтыг тань нэмэгдүүлнэ. Тиймээс та нар түргэн уураа хязгаарлах хэрэгтэйгээс гадна тань руу ойртсон хүн болгоноос хол бай. Бусдаас зөрчил эсэргүүцэл хүлээн авах магадлалтай тул ганцаараа ажиллах гээд үзээрэй. Маргаантай хэлэлцүүлгийн учрыг олж ялангуяа шашин шүтлэг гүн ухаан бусад итгэл үнэмшлийн зүйлтэй холбоотой болно. Замын осол болж мэдэх тул жолооч нар осол гэмтэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сануулж байна.

Ихэр

Хамгийн эхний хийх зүйл тань цагийн хуваарийнхаа тоймыг шалгах. Амлалтандаа хүрч, байнга гаргадаг дутагдлаа засч бодит үр дүнтэйгээр хэрэгжүүл. Та маш их ажилласан ч тусламж хэрэг болно. Хамт ажиллагсаддаа ажил нь тулсан үед бололцоогоороо туслаарай. Ямар нэгэн өндөр цалинтай ажил эхлүүл. Та хоолоо бэлдэж авч  явах хэрэгтэй. Гэхдээ энэ нь төвөгтэй ч эрүүл мэндэд хэрэгтэй.

Мэлхий

Хамт ажиллагсдаасаа тусламж хүсээд нэмэргүй. Хоосон бодол санаашрал таныг дагах болно. Үүнийхээ эсрэг тэмцэхийг оролд. Асуудлыг болох болох бүтэх талаас нь тунгаа. Найз нөхдөө хүндэл. Зөв харьцаа хэнд ч тустайг сана. Жаахан ч болсон заль танд хэрэгтэй. Ажилдаа бүү гутар.

Арслан

Энэ өдөр адал явдалтай учирах нь. Хуурч мэхлэгдэх нь таны хувьд байж болошгүй том доромжлол мэт санагдаж та амьдрах утга учиргүй мэт байдалд орно. Үүнээс болж мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа буруу тооцоо гарна. Аль болох шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж байна.

Охин

Худалдаа санхүүгийн үйл ажиллагаа амжилттай шийдвэрлэгдэнэ. Ажил дээр зөвхөн та л  гүйцэтгэж чадах шинэ ажлууд олон байна. Таны ажил хэрэгч идэвхи зүтгэлийг удирдлага бизнесийн түншүүд тань үнэлэх болно. Чин сэтгэлийн магтаалыг хүлээн ав. Яагаад гэвэл та үүнийг хүртэх гавьяатай.

Жинлүүр

Хөрөнгө мөнгөний маргаантай асуудлууд гарч ирнэ. Гэвч сайн мэдээ бол энэ бэршээлийг давж чадна. Магадгүй ямар нэг санал ирнэ. Энэ нь ямар ч хэрэггүй хөрөнгө оруулалт байна. Дараагийн сард таны итгэлт анд нөхрийн харилцаа ширүүсэх боловч аль аль нь бие биендээ үнэнч байхыг эрмэлзэнэ. Энэ нь та хоёрын буцаж нийлэх боломж юм.

Хилэнц

Өнөөдөр өөртөө анхаарч хийхийг хүсдэг боловч төдийлөн цаг гаргадаггүй зүйлээ хий. Зоригтой анхаарал халамжтай бай. Гэрийн хаягаа ойрын хугацаанд өөрчилж магадгүй бөгөөд байр, гэр орон худалдаж авахаар судална. Өөрчлөлт мэдэгдэх бөгөөд төгс зүйлийг бий болгох хүсэл тань гайхалтай өөрчлөлтийг бүтээж чадна.

Нум

Өнөөдрийнхөө төлөвлөгөөг гарга. Өөрийн эрдэм мэдлэгээ дээшлүүл. Эсвэл өөрийнхөө тухай тунгаан бод. Гэхдээ энэ нь төвөгтэй ч маш их ололт амжилт гарна.  Өөртөө итгэлтэй байж, өөртөө итгэх байдлаа ил тодоор  гаргавал үр дүн гарна. Уран сайхны ба гоо сайхны мэдрэмж ихэснэ. Үүүнийгээ ил тодоор харуул.

Матар

Өнөөдөр урьдчилан тааварлаагүй олон зүйл тохиолдоно. Мөн та ямар ч асуудалд тайван хүлээцтэй тайван байж, асуудлыгхялбархан шийдвэрлэж чадна. Гэхдээ шийдвэр гаргахаасаа өмнө дахин нэг удаа энэ талаар бод. Далай, гол мөрөн гэх мэт усан аяллаас хол бай. Аль болох олон хүнтэй газар байхыг хичээ.

Хумх

Өнөөдөр гэр бүлийн асуудал таны хувьд хамгийн чухал байх бололтой. Эд хөрөнгөтэй холбоотой асуудал таны анхаарлыг татна. Та үл хөдлөх хөрөнгөө худалдах гэж байгаа бол аль болох сарын сүүл хүртэл хүлээхийг сануулж байна. Эс тэгвээс та нэлээд  их алдагдалд орох магадлалтай байна. Гэртээ засвар хийх гэж байгаа бол хэрэгтэй бүх материалаа цуглуулж, жижиг сажиг гэлтгүй бүх зүйлүүдийг засахыг хичээ. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьц. Хэрэв засуулах гэж байгаа бол мэргэжлийн хүнээр засуул.

Загас

Амьдралын тухай бодол тодорхойгүй байна. Хайж байгаа зүйлээ олж зөв дүгнэлтэд хүрнэ. Урсгалаараа байж болохгүй. Гэр бүлдээ тэднийг баярлуулахаар зүйл хий. Сэтгэл санаа өөдрөг байгаарай. Хэрвээ үйл явдлаа хянаж удирдвал таны ажил хэрэг бүтнэ. Харин үдээс хойш та хэн нэгэнтэй маргалдаж магадгүй. Аливаа юманд хүлээцтэй байгаарай.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх