etoim.mn
photos/229251-16082018-1534410233-1011248898-p1ckurjhsv1phg1mio134u1rlehqe5.jpg

Булган аймгийн Бугат сумын сургууль шинэ хичээлийн жилд сургалт явуулах хичээлийн байргүй болжээ. Тус сумын сургуулийн барилга суурь, хана нь цуурч эвдэрсэн учраас 2014 онд мэргэжийн хяналтын болон онцгой байдлын газрын байцаагчид үйл ажиллагаа явуулахыг хориглосон аж. Аймгийн ИТХ мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн сургуулийн барилгыг актлах шийдвэр гаргажээ.

Энэ жилийн улсын төсөвт тус суманд 320 хүүхдийн суудалтай хичээлийн байрны барилгыг 2,1 тэрбум төгрөгөөр барихаар тусгаж, энэ жил 980,0 сая төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөсөн байна.

Гэтэл Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад гомдол гарсан гэж Орон нутгийн өмчийн газар мэдээлсэн юм.

Сумын сургуульд суралцдаг 160 шахам сурагчдаа Булган сум, Орхон аймаг руу тарааж алдах төдийгүй, сургуулийн насны хүүхэдтэй иргэдийг нэлээд чирэгдүүлэх асуудал тулгараад байгаа талаар сумын удирдлага тайлбарлаж байна. Өнгөрсөн хавар хэдэн гэр барьж хичээл сургалт явуулахаар болж байсан ч хуучин байрандаа аргацааж байж хичээлийн жилийг дуусгасан юм.

Таалагдахгүй байна

5
4

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх