etoim.mn
photos/Makeup-Products-e1455793260483.jpg

Охид бүсгүйчүүд нүүр будалтын талаар “Youtube”-ээс эсвэл ямар нэг хэлбэрээр видео бичлэг, фото зургийг дуурайн нүүр будалтаа хийх нь бий. Харин тэдний ямар бүтээгдэхүүн хэрэглээд байгааг нь тэр бүр мэддэггүй. Орчин үед маш олон төрлийн бүтээгдэхүүн гарч байгаа нь заримдаа бүсгүйчүүдийг  төөрөгдөлд оруулдаг. Тэгвэл доорх бүтээгдэхүүнүүдын хэрэглээ болон ач холбогдлыг дэлгэрэнгүй тайлбарлая.

Base. Энэ бол нүүр будалтын суурь. Base нь крем, пудр болон нүүрэнд түрхэгдэх бүх төрлийн будагнаас арьсыг хамгаалах үүрэгтэй. Мөн арьсны өнгийг тохируулж, арьсанд хамгаалалт үүсгэх, крем болон foundation-г арьсанд наалдах, шингэх чадварыг нэмэгдүүлж, будалтыг тогтоцыг сайжруулж өгдөг. Хэрвээ бүсгүй та foundation түрхдэг бол зайлшгүй base түрхэх шаардлагатай. Сануулахад, Base-г буруу сонговол таныг аймшигтай харагдуулах болно гэдгийг анхаараарай. Base нь үйлдвэрлэж буй компаниасаа шалтгаалаад өөр өнгөтэй байдаг ч үндсэн зургаан өнгө байдаг. Тухайлбал, цайвар ногоон base. Энэ нь нимгэн арьстай, хацрын улайлттай, батга болон бусад шалтгаанаар улайлт үүссэн арьсанд зориулагдсан. Бүдэг ягаан base. Өнгөө алдаж, цонхийсон арьсанд хэрэглэснээр арьсыг өнгөлөг, амьд харагдуулдаг. Шар base. Харлаж, өнгөө алдсан арьсыг шаргал туяатай харагдуулна. Улбар шар base. Наранд борлуулсан, эрүүл арьстай мэт харагдуулна. Хөх ягаан Base. Бор шаргал арьстай хүмүүст зориулагдсан бөгөөд ази хүмүүст илүү сайн тохирдог. Цагаан base. Хар болон цагаан батга ихтэй, асуудалтай арьсанд хэрэглэдэг бөгөөд бараан царайг цайруулж харагдуулдгаараа давуу юм.

Primer. Энэ нь үндсэн үүргээрээ base-тэй ижил мэт боловч жижиг үрчлээ үүссэн, нүхжилт ихтэй арьсанд илүү тохиромжтой байдгаараа онцлог. Primer нь арьсны нүх сүв рүү орон дүүргэж, бөглөж өгдөг бөгөөд крем, пудр орохоос сэргийлж өгдөг нь нүхжилт үүсэхээс сэргийлж байна гэсэн үг. Арьсыг толигор жигд гадаргуутай харагдуулахаас гадна primer хэрэглэсний дараа түрхсэн крем маш сайн шингэж өгдөг. Өнгөний хувьд ихэвчлэн цагаан, бүдэг ягаан байдаг ба тухайн компаний бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж өөр өнгөтэй байж болно.

Foundation. Энэ нь ерөнхийдөө шингэн пудр буюу кремтэй ижил. Гэхдээ нүүрний бүх хэсэгт түрхдэггүй, харин хамар, хацрын улаан, нүдний доод талын хар толбо гэх мэт асуудалтай газруудад түрхвэл илүү тохиромжтой. Гэхдээ foundation-г өө дарагч буюу consealer-н оронд түрхдэггүй.

Consealer. Энэ бол нүүр будалтанд чухал үүрэгтэй бүтээгдэхүүн. Өө дарагч consealer нь бүх төрлийн крем, foundation-ны маш олон давхарлаад ч далдалж чадахгүй өөг маш сайн дарж өгдөг. Тэгэхээр бүсгүйчүүдийн нүүр будалтын салшгүй нэг хэсэг байх нь ээ.

 

Toner, Lotion. Цэвэрлэх зориулалттай бүтээгдэхүүнүүд бөгөөд ихэнхи нь давхар чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг. Хэрэглэх дарааллын хувьд Lotion-оор эхэлж, нүүрний будаг, бохирдлыг арилгаад, дараа нь Toner-г хөвөнд шингээж байгаад нүүрээ арчих хэрэгтэй. Учир нь Lotion нүүрний будаг, бохирдлыг 100 хувь цэвэрлэж чаддаггүй, харин Toner бүрэн цэвэрлэх боломжтой. 

Skin, emulsion. Эдгээр нь арьсыг чийгшүүлж өгөх үүрэгтэй. Хэрэглэх дарааллын хувьд цэвэрлэсэн арьсан дээрээ Skin-г эхэлж түрхээд араас нь Emulsion-г түрхдэг. Араас нь шууд тос түрхэж болно.

MIST. Энэ бол Тоник-н нэг төрөл бөгөөд хөвөнд шингээж арчдаггүй, шууд нүүр рүүгээ цацдаг. Монгол охид, бүсгүйчүүд үүнийг пудр шингээгч хэмээн нэрлэдэг ч энэ нь цацдаг тоник буюу чийгшүүлэгч юм.

Таалагдахгүй байна

5
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.76]

2018-08-16 10:27:48