etoim.mn
photos/Child-in-trouble.jpg

Бидний дунд тультраа буюу шулга ярьдаг хүн олон байдаг. Бага насны хүүхдийн хувьд хэл ярианы хөгжил хараахан гүйцээгүй, эсвэл эх, эцэг нь эрхлүүлэн өөрсдөө тультраатан дуурайсан зэргээс болоод нэг хэсэгтээ л шулганах нь бий. Тэд өсөж томроод бие дааж эхлэх үедээ аажмаар засарчихдаг. Тультраа хүүхдүүд арслан, нохойг дуурайн архирахдаа “Р” үсгийг зүгээр хэлээд байдаг. Энэ бол тультраа нь түр зуурын буюу засах магадлалтай гэсэн үг. Эдгээр оролдлогыг хийсэн ч засрахгүй бол тультраатах шалтгаан нь хэл ярианд оролцдог аль нэг эрхтэнд гажиг өөрчлөлт байна гэж оношилно.

Ихэнх тохиолдолд шүдний буруу ургалт, давхар дотогшоо ургалттай, хэлийг хатгахаар хурц үзүүртэй гэх мэт хэлний чөлөөтэй хөдөлгөөнд саад болохоор байрласан, тагнай нь төрөлхийн хавтгай, эсвэл цоорхой, цаашаа их хонхойсон, зөөлөн тагнай болон, хэлний төрөлхийн, олдмол саа өвчин зэргээс болж шулга ярьдаг.

Цөөнгүй тохиолдолд сонсголын сулралтай, дүлий хүмүүс дутуу мэдрэмжээсээ болоод тультраатдаг. Түүнээс гадна зөв зүгээр ярьдаг байсан хүмүүс төв мэдрэлийн системийн өвчин, голдуу цус харвалтын дараа тультраатах нь элбэг бөгөөд гар, хөл салгалах, сааждагтай адил бусад эрхтэн ч тийм байдалтай болдог байна. 

Оношлоход төвөгтэй биш ч төрөлхийн болон саажилтаас үүссэн тультрааг засахад нилээн төвөгтэй. Юуны өмнө тультрааг үүсгэж байгаа шалтгааныг олж эмчилгээ хийнэ. Тухайлбал, буруу ургасан шүдийг авах, тэгшлэх бэхэлгээ хийх, тагнайны гажгийг мэс заслын аргаар нөхөн, цус харвалтын үр дагаврыг эмчлэх, хэлний байнгын дасгал хийлгэх зэргээр эмчилгээний төрлийг сонгон хийнэ. Тультраа хүмүүс дуу дуулахдаа зүгээр болдог. Тиймээс засагдах магадлал өндөр байдаг.

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.42.11]

2018-08-15 09:57:02

оюунхорол сарангэрэл билэгт оуунчимэг гээд явж өгнө дөө

Зочин

[202.9.41.170]

2018-08-14 19:40:44

эмнэлэгээр яадын өөрөө л өөртэйгөө ажиллаж хэрэгтэйшдэ хамгийн гол нь тайвшрах тайван болох бүх зүйлийг уужуу тайвн

зочин

[202.9.42.15]

2018-08-14 18:34:53

ээрч гацдаг хүн эмчилдэг сайн эмнэлэг бна уу

ЗОЧИН

[202.9.41.170]

2018-08-14 18:22:00

ТЭНДЭЭ БИШ ЭЭ ЗҮГЭЭР Л ХЯТАД ХҮМҮҮС МОНГОЛООР ЯРИХАД ХҮНД УЧИР ШУЛГА ХЭЛГИЙ БОЛЧДОГ ӨВӨГ ДЭЭДЭС НЬ ОЛОН МЯНГАН ЖИЛ ХЯТАДААР ЯРЬСАН ХҮМҮҮС ХАХИР ХАТУУ ХООЛОЙНЫХОО УГААР ЯРИХ МОНГОЛЧУУДЫН ХЭЛИЙГ МОНГОЛЖООД ДӨНГӨЖ 1,2 ҮЕ НЬ ӨНГӨРЧ БАЙГАА СУУРИН СОЁЛ ИРГЭНШИЛТЭЙ ДОТОР ИРГЭН СУРАХАД БЭРШЭЭЛТЭЙ БОЛДОГ.