Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/07-14.jpg

2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Орхон, Онги,  Шаргалжуут, Таац, Хэнтий нуруунаас усжих Онон, Хэрлэн, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, ус судлалын Байдраг-Баянбүрд, Орхон-Орхонтуул, Хэрлэн-Чойбалсан харуул  орчимд үерийн аюултай түвшинг 10-25 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх