etoim.mn
photos/erwer54wefdfdsfefef.jpg

Монгол Улсын гавьяат тамирчин анхны Их мастер, Ази тивийн аварга, Шатрын олимпийн хошой хүрэл медальт Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Шарын гол суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар түүний тамгын газар болон Шарын гол сумын ЗДТГ, аймгийн Шатрын холбоо, Шарын гол ХК хамтран улсын хэмжээнд зохиосон юм.

Энэхүү тэмцээнд тив, дэлхийн шатрын аварга, мастерууд, шатарчид  ихээхэн ач холбогдол өгч 200 гаруй тамирчин оролцож авхаалж самбаагаа сорьж,  A, B, C зэрэг 3 ангилалд шагналт байруудаа тодрууллаа.

Амьдралынхаа 38 жилийг шатарт зориулсан, Шатрын их мастер Б.Хатанбаатар нь Шарын гол сумын унаган хүүхэд бөгөөд хар багаасаа л аавтайгаа шатар тоглож өссөн дурсамжаасаа хуваалцаад өөрийн төрөлх нутагтаа нэрэмжит тэмцээнээ зохион байгуулж буйдаа баяртай байгаагаа хэлж байв. Тэрбээр олон залуусыг шатрын их спортод бэлтгэж байгаа. Тухайлбал, түүний шавь нараас 17 настай Б.Аминаа Их мастер болсноор Монгол Улсын хамгийн отгон Их мастер төрөөд байгаа юм. Тэмцээний үеэр Монгол Улсын Шатрын холбооны дэд ерөнхийлөгч, хошууч генерал Б.Баярмагнай тэргүүтэй улс, аймгийн Шатрын холбооны удирдлагууд, Их мастер Б.Хатанбаатарын шавь нар түүнд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх