etoim.mn
photos/597e9accbd83a31072017104948.jpg

Монголчууд бид хуванцар савыг ахуйн нөхцөлд өдөр тутам хэрэглэдэг. Харин хуванцар сав нь өөр өөрийн гэсэн зориулалттайгаас гадна хүнсэнд хэрэглэх боломжгүй сав ч олон бий. Гэвч бид хуванцар түүхий эдийн тэмдэглэгээг хүмүүс нэг бүрчлэн харж, хянаж, таньж чаддаггүй. Аль тэмдэглэгээ нь халуун хоол хийж болох, аль тэмдэглэгээтэй нь хүнс хадгалж болохгүй гэх мэт. 

Уншигч та бүхэн хуванцар сав худалдаж авах гэж байгаа эсвэл хуванцар саванд ус, сүү цагаан идээ хадгалдаг бол дараах мэдээллийг мэдэж байх нь зүйн хэрэг. Учир нь хүнсний зүйл хадгалах хориотой савыг удаан хугацаанд ашиглах юм бол таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Хуванцар түүхий эдийн түгээмэл ДОЛООН тэмдэглэгээг хүргэж байна

PETE эсвэл PET (Polyethylene Terephthalane) : Энэ хуванцар нь хэт яагаан туяа, болон халууны нөлөөгөөр бүтэц нь задардаг тул халуун зүйл хийж болохгүй, наранд тавьж болохгүй, дахин хэрэглэж болохгүй. Тиймээс  зөвхөн нэг удаагийн хэрэглээний хуванцар гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь ерөнхийдөө нийтлэг хэрэглэгддэг хуванцар ба ундаа ус, тосны сав болон гоо сайхны бүтээгдэхүүний сав хийдэг. 

HDPE (Өндөр нягтралшилтай полиэтилен) : Энэ хуванцар нь хэт ягаан туяа, болон халууны нөлөөгөөр бүтэц нь задардаг тул халуун зүйл хийж болохгүй, мөн наранд удаан тавьж болохгүй юм. Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн сүү, тараг, жүүс болон угаалгын нунтаг бодис, шампунь гэх мэтийг савласан байдаг. Дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага.

PVC эсвэл V (Винил, Поливинил хлорид) : Аюултай хуванцар буюу хүний гормоны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг хлорид болон фталат зэрэг хортой бодисуудыг агуулдаг байна. Уг төрлийн хуванцар савыг халаах болон шатаахад агаарт диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир үүнд хэзээ ч хоол хүнсний зүйл агуулж болохгүй.

LDPE (Бага нягттай полиэтилен) : Энэ хуванцар нь хүнсний бүтээгдэхүүн савлахад аюулгүй гэдэг нь тогтоогдсон боловч байгаль орчинд тийм ч таатай нөлөө үзүүлдэггүй юм байна. Энэ савыг дахин ашигладаггүй ч хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага.

PP (Полипропилен) : Халуунд тэсвэртэй, хүнсний хэрэгцээнд аюулгүй байдлыг хангаж чаддаг тул халуун бүтээгдэхүүн хийхэд тохиромжтой, дахин хэрэглэж болдог. Тараг, жүүс зэрэг уух шингэн зүйлсийг савлахад ихэвчлэн хэрэглэгдэх бөгөөд эм бэлдмэл, витаминуудыг ч мөн савладаг.

PS (Полистирен) : Аюултай хуванцар . Хорт хавдар үүсгэдэг хортой стирен гэдэг бодисуудыг агуулдаг байна. Халуун бүтээгдэхүүн хийхэд бүтэц нь задарч, хортой нэгдэл бүтээгдэхүүнд нэвчин ордог. 

OTHER (Бусад төрлийн хуванцарууд) : Аюултай хуванцар. Энэ төрлийн зарим хуванар нь хорт хавдар үүсгэх магадлалтай "Bipshenol A" (BPA) гэдэг бодис агуулдаг тул анхааралтай сонсох хэрэгтэй, ийм саванд халуун зүйл хийж болохгүй. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх