Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1ckejuhmk7iqk6i1gqm1h1rj4i3.jpg

Солонгосын дайн дууссан гэж зарлахыг Умард Солонгос АНУ-аас дахин шаардсан байна. Дайн дууссаныг зарлах нь энх тайван байдлыг тогтоох болоод харилцан итгэлцлийг бий болоход тус дэм болох юм гэж Умард Солонгос мэдэгджээ. “Солонгосын дайн дууссан гэж олон улсад зарлахыг бид шаардаж байна. Энэ нь энх тайван, аюулгүй байдлыг бий болгоход чиглэсэн анхны алхам болох юм” гэж Умард Солонгосын Хөдөлмөрийн намын албан ёсны “Родонг Синмун” сонинд бичжээ. "Үүний зэрэгцээ Умард Солонгос болон АНУ хоорондын харилцаанд өнөөг хүртэл байгаа итгэлгүй байдал, дайсагнал нь гажууд үзэгдэл бөгөөд дайн дууссаныг зарлах цаг нь болсон" гэж мэдээлэлд дурдсан байна. "Хоёр Солонгос 1953 онд гал зогсоох гэрээ байгуулсан бөгөөд Умард Солонгос дайн дууссаныг зарлах болон гал зогсоох гэрээг найрамдлын гэрээ болгон өөрчлөхийг үргэлж уриалж ирсэн. Цаашид талууд энэ асуудалд хамтран ажиллаж, бодит ажил хэрэг болгоно" гэдэгт найдаж байна хэмээн сонинд бичжээ.

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх