Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1cke6638t15fetuufop111d1kff3.jpg

нийтлэлИрэх 11 дүгээр сард болох АНУ-ын муж улсуудын захирагч болон Төлөөлөгчдийн танхимын суудлын төлөөх завсрын сонгуульд урьд өмнө нь оролцож байгаагүй олон тооны эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ. Мягмар гарагт АНУ-ын дөрвөн муж улсад нэр дэвшигчдийг сонгох бага хурал болсон байна. Үүний дараагаар нэр дэвшигчдийг танилцуулахад мужийн Захирагчийн сонгуульд 11, Төлөөлөгчдийн танхимын суудлын төлөөх сонгуульд 185 эмэгтэй хүн өрсөлдөхөөр болсон байна. Анх удаа ийм олон эмэгтэй хүн улс төрд хүч үзэхээр болсон нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах идэвхтнүүдийн сайшаалыг хүртжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Огайо муж улсад Бүгд найрамдах намынхан ялалт байгуулсан гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд байгаа боловч хэвлэл мэдээллийн байгууллагууд,өрсөлдөөн энэ тэнцүүхэн өрнөж байна гэж мэдээлжээ. Тус муж улсад Бүгд найрамдах намынхан 1983 оноос олонх байсаар ирсэн ажээ. Өрсөлдөөн энэ тэнцүүхэн өрнөж байгаагаас харвал 11 дүгээр сард болох Төлөөлөгчдийн танхимын суудлын төлөөх завсрын сонгуулиар Ардчилсан намынхан энэ байдлыг өөрчилж, олонхи болох боломжтой юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх