Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1cke5ujnsavcfp51bec1lve1a3v3.jpeg

 Кенийн өмнөд эргийн ойролцоох ойн бүс нутагт лхагва гарагт террорист ал-Шабааб бүлгийн булсан тэсрэх бөмбөг дээгүүр Кенийн эргүүлийн цэргүүдийн сууж явсан ачааны тэрэг гарч өнгөрөх үед дэлбэрэлт үүссэний улмаас цэргийн 5 албан хаагч амиа алдаж, 6 цэрэг шархадсан байна. “Халдлага болсон тухай албан ёсоор мэдэгдэж байна. Цагдаагийн 2 ажилтны биеийн байдал тун хүнд байгаа ба хэргийн газар руу нэмэлт хүч илгээсэн” гэж эргийн “Ламу” хотын цагдаагийн газрын төлөөлөгч олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Ойр хавьд байсан хүмүүсийн мэдээлснээр, цэргүүдийн сууж явсан ачааны тэрэг тэсрэх бөмбөг дээгүүр гарсны дараа дэлбэрсэн ба шархадсан цэргүүдийг хамгийн ойрын эмнэлэгт яаралтай хүргэсэн гэжээ.  Кени-Сомалийн хилийн эргүүлийн цэргүүдийн эсрэг халдлага үйлддэг ал-Шабааб бүлгийн босогчид Кенийн ойн “Бони” бүс нутагт халддаггүй байсан боловч өнгөрсөн онд тус бүс нутагт цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш босогчдын хорлон сүйтгэх ажиллагаа идэвжсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх